Sarah Jessica Parker Demi Moore-ийг орлох болжээ

Жүжигчин Demi Moore эрүүл мэндээсээ болж төлөвлөөд байсан зураг авалтаасаа татгалзсан байна. Түүний орлон тоглогчийг яаралтай олох шаардлагатай болсон учир жүжигчин Sarah Jessica Parker орлон тоглохоор болжээ. “Lovelace” нэртэй энэхүү кинонд Demi Linda Lovelace хэмээх сэтгүүлч эмэгтэйн дүрийг бүтээх байсан юм. Linda Lovelace-ийн нөхөр гаж донтой нэгэн, түүнийг байнга дарамталж порно кинонд тоглуулдаг талаар кинонд өгүүлдэг юм. Demi Moore нөхөр Ashton Kutcher-аас салсанаар сэтгэл санааны дарамтанд орж саяхан ухаангүй шахам эмнэлэгт хүргэгджээ. Түүний найз түргэн дуудахдаа “Demi нэг тамхи шиг юм татаж байснаа гэнэтхэн салганаад татаж эхэлсэн” гэжээ. Энэ бүхний дараа түүний менежер албан ёсоор “Эрүүл мэнд, сэтгэл санаагаа сайжруулахын тулд Demi Moore байнгын эмчийн хяналтанд байгаа. Гэр бүл, найз нөхөд нь түүнд маш сайн тусалж байгаа болохоор тун удахгүй хэвийн байдалдаа орно” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.