Ханхүү Чарлез шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байна

Бид та бүхэндээ өнгөрсөн даваа гаригт Ханхүү Уиллиамынх бүл нэмэх гэж буй талаар хүргэсэн билээ. Тэгвэл дахин өвөө болох гэж байгаа Ханхүү Чарлез энэ тухайд өөрийн бодлоо хуваалцжээ.



Вейлсийн ханхүү Чарлез өчигдөрхөн өгсөн нэгэн ярилцлаганд шинэ төрөх хүнийг “бяцхан гүнж байгаасай” хэмээн өгүүлсэн байна. Хааны гэр бүлд удам залгах хүү маш чухал гэдгийг уншигчид маань мэдэх бизээ.



Тус ярилцлагыг авсан 36 настай Кори Жоннсон гудамжинд хэдэн цагаар хүлээсний эцэст Ханхүү Чарлезтай гар бариад “өвөө болох гэж байгаад тань баяр хүргэе” хэмээхэд ханхүү Чарлез хариуд нь “би аль хэдийнэ” өвөө болчихсон шүү дээ гэж хариулсан байна.



Тэрээр нэмж хэлэхдээ “гэхдээ дахиад нэг хүүхэдтэй болох нь үнэхээр сайхан, би дахиад өвөө болох нь байна шүү дээ. Энэ удаад охин байгаасай гэж маш их хүсэж байна” гэсэн аж.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.181.226) 2014-09-10 20:06:02
hudlaa yariad bai tend chini emegtei huuhed n ch hatan haan bolj boldogodoogoor hatan haan bgaa biz dee