Габой хөгжмийн концерт боллоо
2012.оны хоёрдугаар сарын 03-нд УДБЭТ-ын тайзнаа габой хөгжимчин Г.Долгорсүрэн “Oboe Concert” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийлээ. Залуу уран бүтээлч маань W.A.Mozart, J.K.Kalliwoda, B.Barkauskas поп аялгуус болон бусад хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосон юм. Тоглолтонд УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа, төгөлдөр хуурч Ц.Мягмарцэрэн, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Батболд болон “Домог” хамтлаг оролцсон юм. УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаач УГЗ Н.Туулайхүү Г.Долгорсүрэнгийн бие даасан концертод хамтран ажилласан бөгөөд олон сайхан бүтээлийг амилуулж чадсан юм. Ийнхүү цаг гаруйн хугацаанд сонгодог хөгжмийн ертөнцөөр аялуулж, өөрийн багшдаа, гэр бүлийнхэндээ, хамт олондоо ирээдүйтэй чадварлаг хөгжимчин болохоо харуулсан гэгээн үдэш боллоо.

