А.Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс”-ийг шүүнэ
"Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож өндөр амжилт гаргасан мисс А.Баярцэцэг АНУ-н нийслэл Вашингтон хотноо 8 сарын 2-ноос 6-ны хооронд зохион байгуулагдах "АМЕРИКИЙН ЭХ ДЭЛХИЙН МИСС" http://www.missearthunitedstates.com/judges тэмцээний шүүгчээр уригдлаа. Муж болгоноос нийлээд 50 мисс титмийн төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээнийг эдгээр 14 шүүгч шүүх юм байна.

А.Баярцэцэг нь 66 дахь удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож түүхэн амжилт тогтоосон билээ. Тэрээр шилдэг 11 -т үлдэж, авъяаслаг мисс болсон. Уран бичлэг /калиграф/ болон илбийг хослуулан үзүүлсэн нь миссийн тэмцээнд урьд хожид байгаагүй үзүүлбэр байж, олон хүмүүсийн саналыг авч шилдгийн шилдгээр шалгарсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх.
Тэрээр ШУТИС - ыг маркетангийн удирдлагаар төгссөн. Мөн Испанийн Мурсиа хотын сургууль, Өмнөд Африкт менежментийн чиглэлээр суралцсан байна. Испани болон Англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Франц хэлийг сурч байгаа. Монголжин төрхтэй тэрээр "Марка Поло" кинонд дүр бүтээсэн билээ.
Бага байхаасаа олон төрлийн олимпиадад амжилттай оролцож, оюутан болоод 3 - н ч удаа тэтгэлэгт хүртэж байсан тэргүүний сурагч, оюутан байжээ. Тэрээр "My club" нийгэмлэгийн гишүүн бөгөөд цөлжилтийн эсрэг тэмцэж, эх орондоо олон олон модыг тарьж байгаа юм сайн үйлстэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.