Малчин эмэгтэйчүүд НҮБ-ын хуралдаанд оролцоно
2012-02-06
НҮБ-аас энэ оныг “Дэлхийн хөдөөгийн эмэгтэйчүүд жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрх зүйн хорооны хуралдааны үеэр “Монголын эмэгтэйчүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээл, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ” сэдэвт тусгай хуралдааныг зохион байгуулах тухай хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн байна. Иймд “Мянганы дэвшил” ТББ-ын санаачилгаар ирэх сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын тусгай хуралдаанд манай улсын малчин болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцохоор болжээ. Уг арга хэмжээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь зэрэг 10-аад аймгийн малчин болон бизнес эрхлэгч 33 эмэгтэй оролцох юм. Тэдний зардлыг аймгийн Засаг дарга болон компаниуд хариуцаж буй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

