UB FOOD FESTIVAL өнөөдөр өндөрлөнө

Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор хоолны томоохон фестивалиуд уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

 

Монголд анх удаа Ub food festival-ийг ВИВА СИТИ хороолол, Нийслэлийн Соёл Урлагийн Газар хамтран 2013 оны 8-сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тус фестивальд Монголын шилдэг ресторанууд өөрийн нэрийн хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдаалдаг учир шилдэг ресторануудын хоолыг нэг дороос хямд үнээр амтлах ховорхон боломж юм. 2013 онд болсон энэхүү өдөрлөгийн онцлох нэгэн үйл явдал бол Монголд рекорд тогтоохуйц хамгийн том буюу 3х1 метрийн хэмжээтэй бялууг хийж өдөрлөгт ирсэн 1800 зочдод үнэгүй амтлуулсан явдал байв.



Ub food festival хоёр дахь жилдээ энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ВИВА СИТИ хороололд зохион байгуулагдаж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.