Өнөөдөр арай л хүйтэн болчихлоо...


Өнгөрсөн амралтын өдрүүд дулаахан сайхан өнгөрлөө. Харин өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байх гэнэ.

Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод маань өнөөдөр өдөртөө -19 шөнөдөө -27хэм хүйтэн, маргааш буюу гэгээн валинтены өдөр өдөртөө -17, шөнөдөө -27 хэм хүйтэн байх ажээ. Ямартай ч охид, хүүхнүүд минь хувцасаа яаран нимгэлсний хэрэггүй шүү. Хээнцэр ганган байх цаг бидэнд олон бий.

 

Ирж яваа цаг сайхан шүү дээ. Мөдхөн гол хоржигнон урсаж цөнгөө түрээд, нүүдлийн шувууд зэллэн ирж, нялх яргуй цасан дороос өндийж, үндэстэй бүхэн дэлгэрч хүний магнай, малын зоо тэнийх хавар айлчилна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.