Таны хумсанд Витамин үгүйлэгдэж байна уу бүсгүй минь?
Хэрэв хумс тань хуурай, хугарамтгай, уг руугаа хуурамтгай бол шалтгаан нь А, E витамины дутагдалд орсон байна гэсэн үг. Мөн кальци, иод, магни хэрэглэх хэрэгтэй. Дээрхи витаминуудийн дутагдлыг нөхөхийн тулд хүнсэндээ жигнэмэг, загасны тос, самар ургамлын тос түлхүү хэрэглэх хэрэгтэй. Кальци нь ихэнх сүүн бүтээгдэхүүнээс гадна брокколи байцаанд мөн ихээр агуулагддаг. Иод бол далайн бүтээгдэхүүнд ихээр оршдог учир бидний хүнсэнд хэрэглэж дадсан далайн байцаагаар нөхөж болно. Магни нь амтат чинжүү болон гадил жимс, үр тарианд ихээр агуулагддаг.

Хэрэв үзүүрээсээ хуурч, цагаан толбо үүсэж мөөгөнцөрийн шинж тэмдэг үүсэж байвал цинк болон С, А витамины нөөц тань багасч байна гэсэн үг. Витамин С-н хувьд бүх төрлийн ногоонд болон улаан шар өнгийн жимснүүдэд ихээр агуулагддаг. Цинк нь далайн гаралтай бүтүүгдэхүүнд болон самар, салатны навчнаас нөхөгдөж болно.
Хэрэв хумс тань саарал болон шаргалдуу туяатай болж, хумсны мах дагаж ургаад байвал В5 болон РР витамин дутагдлаа гэж ойлгоод эдгээр витаминуудийг ихээр агуулдаг мах, шувууны мах, өндөг загас,брокколи байцаа нөхөж авч эхэлсэн нь дээр.

Харин хумс тань жигд биш махийж ургадаг бол таны биед төмөр дутагдаж эхэлжээ. Төмөр нь мах, элэг, үр, харцай, өнгөтбайцаа, вандуйнд ихээр байдаг. Гэхдээ төмрийн дутагдалд орохгүйн тулд таны биед фтор хэрэгтэй бөгөөд үүнийг грек самар, эрдэнэ шиш, загаснаас та нөхөж авч болох юм. Ингээд эцэст нь хэлэхэд хаврын улиралд хумсаа марталгүй арчилцгаая, бүсгүйчүүд ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.