Хүний амьдралын гол утга учир, баяр баясгалан бол хүүхэд байдаг. Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог. Хэдийгээр эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэднийгээ асран хамгаалж тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлддэг. Гэхдээ энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулах үедээ харилцан тохиролцож болдог бөгөөд ийнхүү тусгайлан тохиролцоогүй бол шүүх түүнийг нь тогтоож болно...
Үргэлжлэлийг "Тэргүүн индэр" булангийн Өмгөөлөгч Г. Оюунцэцэгийн нийтлэлээс уншаарай.