Эхэд урамшуулал олгох тухай хууль батлагдсангүй
2012-01-02
МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт “Эхэд урамшуулал олгох тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн ч УИХ дахь АН-ын бүлэг уг төслийг дэмжсэнгүй. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг тайлбарлахдаа “ сонгуулийн шинэ хууль батлагдаад зарим зүйл заалтууд эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь шудрага өрсөлдөхийн тулд нийгмийн халамжийн чиглэлийн амлалтуудыг өгөхгүй байх учиртай. Иймээс сонгогчдын санаа сэтгэлийг татах зорилготой шийдвэр гаргахгүй байх нь зүйтэй юм гэж манай намын бүлэг үзсэн” гэжээ. Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулна. Хүн амын өсөлтийг бодлогоор дэмжих нь улс орны цаашдын хөгжилд оруулах хамгийн чухал алхам юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







