Сар шинийн гоёлын үнэ ханш

 

 

Монгол үндэстний баяр цагаан сар болоход тун цөөхөн хоног үлдэж. Цагаан сараар өнгө сольчихвол тэр жилдээ өнгөтэй өөдтэй явдаг гэсэн амны бэлэгтэй яриа байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд бид үр хүүхэдээ, хань ижилээ монгол үндэсний дээлээр гоёх гэж мэрийцгээдэг. Дээлээр гангарсан хосууд нүнжигтэй бас буурь суурьтай намбалаг харагддаг шүү дээ.

 

Уран гартай бүсгүйчүүдийн ур, ухаанаа шингээн байж хийсэн дээл хувцас ер нь ямархуу үнэ ханштай байгаа бол.

 

"Нарантуул" зах дээр зарагдаж байгаа дээл хувцас, эдлэл хэрэглэлийн үнийг та нартаа сонирхуулъя.

 

Арьсаар хийж булгаар эмжсэн дөрвөн талт малгай 70.000₮

Үнэгэн малгай 85.000₮

Эмэгтэй торгон дээл 100.000-160.000₮

Эрэгтэй кашмер дээл 100.000-160.000₮

Хүүхдийн дээл 40.000-50.000₮

Хурган дотортой, үйтэн хуар 1сая₮

Монгол дан цамц 30.000-40.000₮

Хантааз 60.000₮ болон түүнээс дээш

Хятад дурдан бүс 15.000₮

Дуураймал мөнгөн бүс 15.000-30.000₮

Дурдан бүс 15.000-20.000₮

Чулуун бүс 25.000₮

Мөнгөн аралтай ширэн бүс 300.000-700.000₮

Хурганы арьс 15.000₮ /дундын нэг дээлэнд 30 арьс ордог байна/

Жанжин малгай 15.000₮

Монгол гутал 120.000-450.000₮

Буриад гутал 35.000-55.000₮

Хөөрөг 130.000₮/даалин, хамрын тамхи үнэгүй/

Чулуун хөөрөг 1 саяас -25 сая₮

Цар 15.000-30.000₮

Энэ мэт бүтээгдэхүүн маш эрэлттэй байгаа гэнэ. Баяр дөхөх тусам үнэ ч чангарч, хэрэгцээ ч нэмэгдэж байна. Сар шинэдээ элэг бүтэг элбэг хангалуун сайхан шинэлээрэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.