Орой төрөлт муу юу, сайн уу?

Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий.


Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, хүмүүжүүлэхийн хувьд ч нас тогтсон эмэгтэй илүү туршлагатай байна.

Оройтож төрүүлэхэд давуу тал байдаг ч сөрөг хүчин зүйлс мөн байгааг анхаарах нь зүйтэй. Гучин наснаас хойш эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс эхэлдэг. Энэ нь бүх эрхтэнг хамрах тул хүүхэд тээх, гаргахад хүндрэл үүсгэж болзошгүй. Гуч гарсан эхчүүд гол төлөв “хийсвэр” хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь түгээмэл болжээ.

Гучин наснаас эмэгтэй хүний мэдрэлийн систем стресст “идүүлсэн” байдаг. Орчин үеийн эрчтэй хэмнэлд зайлшгүй зүйл. Үүнээс улбаалж дархлааны систем сулрах нь бий. Эдгээр хүчин зүйлс төрөх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байж чадахгүй. Гэхдээ хэрэв жирэмслэлт болон төрөлт үлэмж хүндрэлтэй явагдсан тохиололдолд л хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүйг эмч нар тодотгож тайлбарладаг.

Эмч нар орой төрөлтөөс айх хэрэггүй, зөвхөн заавар, журмыг л мөрдлөг болгоход хангалттай гэж үздэг.

- Жирэмсэн болохоос өмнө өөрийн эрүүл мэндийн талаар эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүний дараа л хүүхэдтэй болох эсэхэд эцсийн дүгнэлт, шийдвэр гаргаж болно.
- Үр хөврөл 20-26 долоо хоногтой байх үед мэргэжлийн эмчид хандаарай. Эмч анализын тусламжтай төрөх хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй хүчин зүйлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлнэ.
- Ямар ч төрлийн стресс, сөрөг нөлөөллөөс зайлсхийх
- Зөв хооллолт, салхинд гарах, биеийн дасгал хийх, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.87.150.157) 2015-01-24 06:10:43
Zuv bichij buruu yaridag mongol hel shuu neeh emzegledeg hereggui oilgoj l bgaa biz dee
zochin (182.160.4.237) 2015-01-23 20:28:53
50 tai turvul yahbolbie eruul gargamaar bdag
Aaaa (202.21.106.127) 2015-01-23 16:56:36
ХИЙСВЭР gedeg hagalgaa bhguishde medeelel ugch bgaa bol zuw bich medehgui zuilee meddeg um shig bichihee boliochee setguulch hun bj nom sain unshaach
(202.21.106.134) 2014-11-24 08:11:55
Hamgiin suuliin oguulber-zov hoollohoos tatgalz salhind garahaas tatgalz dasgal hiihees tatgalz hort zurshlaas tatgalz- mon uu Kkk
me (103.26.193.18) 2014-06-20 01:00:04
30 hureheese umnu hunii ehner huuhdiin eej bolchmoorl bn kk
sss (103.26.193.5) 2014-06-05 22:20:02
Hiisver bish kesarowiin hagalgaa shuudee zov ner tomiyo heregley