Шилдэг загвар өмсөгчид (цуврал) Jean Rosemary Shrimpton

Jean Rosemary Shrimpton нь 1942 оны 11 сарын 7-нд Английн Бакингемшир (Buckinghamshire)-т төрсөн Английн загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрээр Swinging London (Swinging London, Swingning sixties London гэх нэртэй тухайн үеийн Лондоны хөгжил дэвшил, хэмнэлийг харуулсан зургууд)-ны нүүр царай бөгөөд дэлхийн анхны супермоделуудын нэгд тооцогддог.

 

 

Shrimpton 17-тойдоо Lucie Clayton's моделийн сургуулийг төгсч 1960 оноос загвар өмсч эхэлсэн байна. Тэрээр Vogue, Harper's Bazaar, Vanity Fair гэх мэт олон алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч байсан.

 

 

Тэрээр "хамгийн өндөр үнэтэй модель", "хамгийн алдартай модель", "дэлхийн хамгийн их зургаа даруулсан модель", "дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царайтай эмэгтэй" зэргээр тодорхойлогдож байсан. Үүнээс гадна "Онцгой охин", "Дүр төрх", "Цаг үеийн дүр төрх", "60-аад оны нүүр царай" гэх мэтээр цоллогдож байв. 1963 онд Glamour сэтгүүл түүнийг "Оны шилдэг модель"-оор өргөмжилсөн юм.

 

 

Shrimpton тухайн цаг үеийнхээ ихэмсэг язгууртны дүр төрхтэй моделуудаас хөгжилтэй, дүрсгүй, залуумсаг төрхөөрөө эрс ялгарч байлаа. Ийм төрхөөрөө тэрээр Swinging London сэтгүүлийн бэлэг тэмдэг болсон юм.

 

 

Үүнээс гадна тухайн цаг үед таашааж байсан тачаангуй дүр төрхийг эвдэн Shrimpton урт хөл, туранхай бие галбир, алчуур зүүсэн урт хүзүү, том алаг нүд, урт нарийхан сормуус, нумарсан хөмсөг болон бамбагар уруулаараа гарч ирсэн ба "сам хорхой" гэдэг хочтой байлаа. Тэрээр миниюбкаг моодонд ороход их түлхэц үзээлсэн. 1965 онд Australia-ийн Melbourne-д Colin Rolfe-ийн урласан богинохон цагаан даашинз өмсч ирсэн нь маш их шуугиан тарьж байсан юм. Уг даашинз түүний өвдөгнөөс 10 см дээш байсан байна. Тэгэхдээ ямар ч малгай, трико, бээлий өмсөөгүйгийн дээр эрэгтэй хүний цаг зүүсэн байсан нь тухайн цаг үед үнэхээр дасал болоогүй үзэгдэл байжээ. Түүний энэ үйлдэл нь Melbourne-ы сонин хэвлэлийхэнд бараг л цочрол үзүүлсэн гэхэд болно.

 

 

Jean Shrimpton Revlon-ы уруулын будгийн сурталчилгаанд Chantilly-гийн цагаан торон даашинзтай зураг авахуулсны дараа Revlon-руу тэр даашинзыг хаанаас авч болохыг хэлж өгөхийг шаардсан эмэгтэйчүүдийн дуудлага маш ихээр ирж байсныг Nora Ephron дурдсан юм.

 

 

1960 онд Shrimpton зураг авалтын үеэр зурагчин David Bailey-тэй танилцан түүнтэй сүй тавьсан нь түүний карьер өсөхөд их нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч тэдний хайр дурлалын холбоо 4 жил л өргүлжилсэн юм. Үүний дараа тэрээр жүжигчин Terence Stamp-тай хайр дурлалын холбоо үүсгэсэн ч 1979 онд зурагчин Michael Cox-той гэрлэсэн юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.