Сайхан зүүд зүүдэлж байвал та эрүүл байна
Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа зүйлүүдийн нэг бол зүүд юм. Зүүд бол бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Сайхан зүүд зүүдэлж сэрвэл, тэр өдөртөө бодогдоод сэтгэл санаа өөдрөг байдаг. Эрүүл хүн сайхан зүүд зүүдэлдэг. Харин бие өвдөж сэтгэл санаа таагүй үед хүн муухай зүүд буюу “хар дарж” зүүдэлдэг гэнэ. Уншигч та нартаа энэ удаад зүүдний тухай сонирхолтой хэдэн баримт дуулгая.
- Бүх хүн зүүдэлдэг. Зарим нэг хүмүүс “би ерөөсөө зүүдэлж үзээгүй” хэмээн ярих нь цөөнгүй тааралддаг. Үнэндээ бол бүх хүн зүүдэлдэг. Харин хүмүүсийн 90% нь зүүдээ мартдаг.
- Зүүд сэтгэл санааны хямралаас сэргийлдэг. Зүүд хүний хүслийн тусгал юм. Юу хүсэж, мөрөөдөж байна түүнийгээ зүүдэлдэгийг эрдэмтэд баталжээ. Зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалхад тусладаг.
- Зүүд бол зэрэглээ. Зүүд бол бэлэгдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдэлдэг зүүд сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.
- Зарим хүн хар, цагаан өнгөөр л зүүдэлдэг. Хүн бүхэн зүүдэлдэг ба 12% нь хар цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Үүнийг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадаагүй ч баримтаар өнгөтэй зүүд хэзээ ч зүүдэлж байгаагүй хүмүүс байдаг.

- Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан хүнээ зүүдэлдэг. Зүүдэнд ирсэн тэр хүнийг та урьд өмнө харж, уулзаж эсвэл тааралдаж байсныг эрдэмтэд нотолсон. Учир нь тархи шинэ хүмүүсийг зохиодоггүй.
- Хараагүй хүмүүс ч зүүдэлдэг. Энэ нь ямар нэгэн шалтгаанаар олдмол хараагүй болсон хүмүүст хамаарна. Хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон “үнэр”-ийн зүүд зүүдэлдэг.
- Хэн ч хурхирч байхдаа зүүд зүүдэлдэггүй. Сайхан зүүд зүүдэлж байвал таны бие эрүүл, сэтгэл санаа тайван байна гэсэн үг. Харин элдэвийн муухай зүүд зүүдэлвэл эрүүл мэнддээ анхаараарай.

