Жирэмсэн хvн өдөрт 6-8 аяга ус уух ёстой



Эмэгтэй хvн жирэмсэн vедээ ус ууснаар эрvvл мэндийн олон асуудлаас өөрийгөө хамгаалах боломжтой аж. Ус уух нь эхийн бие дэх цусны хэмжээг нэмэгдvvлж, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг. Мөн хэвлий дэх урагт хvчилтөрөгч, хоол тэжээл дамжуулахад чухал vvрэг гvйцэтгэдэг ажээ. Гэхдээ ус ууна гээд хамаагvй их ууж болохгvй. Жирэмсэн хvн өдөрт 6-8 аяга ус уух нь хамгийн тохиромжтой.

Зарим эмэгтэйчvvд ууж болох шингэн зvйлсийг ус орлож чадна гэж боддог. Гэхдээ шингэн зvйл болгон усыг орлож чаддаггvй. Тухайлбал, жимсний шvvс хэдийгээр шингэн зvйлд тооцогддог ч жирэмсэн эхийн жин нэмэхэд нєлєєлдгийг санах хэрэгтэй. Цай, кофе зэрэг нь кафейн агуулсан шээсийг их хэмжээтээр гадагшлуулдаг учраас усыг орлож чаддаггvй юм байна.



Тиймээс усыг зохих хэмжээгээр нь єдєр болгон ууж занших хэрэгтэй. Бие давхар эхэд ус нь ургийг эрvvл бойжуулахад нєлєєлдєг. Тvvнчлэн жирэмсний vед тvгээмэл тохиолддог бєєрний сувгийн vрэвсэлт євчнєєс урьдчилан сэргийлдэг байна. Мєн ус уух нь хvнийг дехитрасион буюу хуурайшилтын євчнєєс хамгаална.

Хуурайшилт буюу биеийн шингэний хэмжээ багасахад тєрєлтийн явцыг эхлvvлэгч базалт явагдаж эхэлдэг болохоор ялангуяа жирэмсний сvvлийн гурван сард хангалттай ус ууж байх нь маш чухал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.