Энэ ням гаригт 108 эмэгтэй Цэцээ гүний оргилд гарна

Эмэгтэйчүүд.мн сайт нь ирж яваа урин цаг мөн удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтан нийгмийн салбар бүрт манлайлагч, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ихийг хийж бүтээх чин хүсэлтэй 108 эмэгтэйтэй хамт Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү ирэх ням гаригт буюу 03 сарын 04-нд гарах гэж байгаа ажээ.
Уг аялалд оролцох 108 эмэгтэй нь Манзуширын хийдээс Цэцээ гүний оргилын хийд хүртэл явсан Богд гэгээний мөргөлийн жимээр өгсөнө. Мөн дэлхийн зулай хэмээн нэрлэгдсэн Эверестын оргил дээр төрийнхөө далбааг мандуулсан анхны эмэгтэй, МУГТ, уулчин Б.Гангаамаагийн удирдлаган дор нэгэн баг болж хэзээ ч мартагдашгүй дурсамжтай өдрийг өнгөрүүлэх юм.
Цэцээ гүний оргил нь далайн төвшнөөс дээш 2258 метр өндөрт өргөгдсөн төрийн тахилгатай уул билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




