“Аз жаргалын аялал”-ын хамгийн хамгийн....

Бид аялалынхаа замд нууц дуран ажиллуулав. 108 эмэгтэйн хамгийн хамгийн байх яггүй шүү.

 

 

1. Хамгийн “бяцхан” уулчин

Emegteichuud.mn цахим сэтгүүл, тэргүүн индэрийн нийтлэлч Б.Алтангүл багшийн охин 9 настай Б.Жансауле маань өгсөх замдаа уйлж, дуулж бас инээж явсан. Ноён оргилд гарч үзээгүй, гаръя гэж зориглоогүй түүнээс ахмад нэгний дэргэд бяцхан охин маань тун ч хүчтэй байсан шүү.

 

 

2. Хамгийн “инээмтгий” уулчин

Бидний өгсөн заавар зөвлөгөөнд дээш өгсөхдөө дэргэдэх хүнтэйгээ их ярьвал энерги алдаж авирахад тань хүндрэл учирна гэсэн сануулга байлаа. Харин нийтлэлч Л.Оюун-Эрдэнэ оргилд хүрэн хүртлээ “тас тас” инээн дэргэдэх хүмүүсээ эрч хүчээр дүүрэн байлгав.

 

 

3. Хамгийн “ганган” уулчин

Цэнхэр торгон дээлтэй, өсгийтэй гуталтай энэ эмэгтэй Багануур дүүргээс ирсэн. Тэр бүжгэнд явна гэж андуурчээ. Гэхдээ ирсэн зорилгоо биелүүлж байж буцна гэж зориглосон энэ эмэгтэй өсгийтэй гутал, гоёлын дээлтэй 2258 метрт авирав.

 

 

4. Хамгийн “их амарсан” уулчид

Энэ жижигхэн биетэй хоёр бүсгүй унасан модны үндсийг сандал болгон амардаг. Бүгд л ядарч, замдаа байн байн амарч байсан ч энэ хоёр бүсгүй нууц дуранд өртөж, хамгийн их амарсан уулчид боллоо.

 

 

5. Хамгийн “туршлагатай” уулчин

Бүсгүйчүүд маань модны захаар явах, амарсан газраа суухгүй байх гэх мэтийн мэдлэг байсангүй. Харин гавъяат тамирчин маань өгсөх замдаа эмэгтэйчүүддээ туршлагаасаа хуваалцаж, огт сууж хүч алдахгүй оргилд гарсан ганц эмэгтэй байлаа.

 

 

6. Хамгийн “сүжигтэй” уулчин

Есөн цасал өргөж зогсоо энэ эмэгтэй хамгийн их сүжигтэй уулчингаар тодорчээ. Харин тэр яг одоо уул, усаа аргадаж, хайртай дотныхоо хүмүүсийг даатгаж зогсоно.

 

 

7. Хамгийн “удаан” уулчин

Оргил өөд мацахад "Баян ходоод" болсон уулчин маань уруудахдаа ч бас "Баян ходоод" болсон. Тэрээр 108 эмэгтэйгээ “базаж”, тэднээсээ нэгийг нь ч ууланд ганцааранг нь хоцроохгүй гэсэн дээ тэр хэмээн тайлбарласан.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.