2014 онд ямар хувцас танд илүү тохиромжтой вэ?

Бүсгүй танд сонирхолтой нэгэн зурхайг хүргэе. Нэрт зурхайч Кальсур зол жаргалтай, азтай байхын тулд ирэх онд өмсөх хувцсыг ордоор тань шинжжээ.

Хонь

Сонгодог хуучинсаг ч гэмээр загвар, нэхдэсийг сонгогтун. Өвөл ноосон  хувцас их өмс, хурц тод бөгөөд дулаан өнгөтэйг нь сонго. Зун элс, жимс, өвсний өнгөт өмсгөлөөр гос. Намар жакет брюкээс хол байж, тачаангуй харагдахыг хичээ.

Үхэр
Жилийн эхний улиралд шинэ хувцас авбал сайн. Хавар хүүхдүүд, ойр дотныхондоо хувцас  авч өг. Энэ жил госж онцгой сайн энергитэй байна. Зун их зоригтой өмсгөл гоёо сонгоорой. Намар ямар нэг хуучин өмсгөлөө өөрчилж засан өмс. Мөн намар цунх, зүүлт зэрэг шинэ дагавар гоёо ав. Гүн хөх өнгөтэй хувцас танд сайн байх болно.


Ихэр
Ажил хэрэгч костюм маш сайн. Гэхдээ тухайн хүний ажил амьдралаас хувцаслалт  нь шалтгаална. Жишээ нь бүжигчин, жүжигчин хүн бол ажил хэрэгч костюм өмсөөд байх хэцүү. Аль болох боломжоороол ажил хэрэгч костюм өмсөх хэрэгтэй.Цагаан өнгийн хувцас сайн.

Мэлхий
Гоёмсог, эрхэмсэг харагдуулах хувцсыг зоригтой өмс. Өнгөний хувьд ч зоригтой сонголт хий. Таны энэ стиль хэн нэгний хайр сэтгэлийг булаажолон түмэн хамт олны хүндэтгэлийг хүлээнэ.Чамин дэгжин гутал туфли авах хэрэгтэй. Даашинз тань романтик сэтгэгдэл төрүүлэх учиртай.

Арслан
Та зүрх сэтгэлтэйгээ зохицуулан өмсгөлөө сонго. Хавар танд хайр сэтгэл учрах магадлал өндөр байна. Тийм учир таны хайрыг татсан хүний сэтгэлд нийцэх өмсгөлийг сонговол түүний сэтгэл зүрхийг байлдан дагуулах магадлал өндөр. Ер нь өөрийн сонголтоороо, чөлөөтэй хувцасла

Охин

Энхрий хонгор, баяр баясгалантай нэгэн гэсэн сэтгэгдэл төрүүлэх өмсгөл сонговол сайн. Түүнээс гадна ямар ч зүйл өмссөн бай, өөртөө итгэлтэй байх нь чухал. Өөртөө итгэлгүй байваас сайн биш. Тачаангуй эротик элемент байх хэрэгтэй. Бия барьсан ухлаадастай гэх мэт...

Жинлүүр
Энэ жил нэг хувцсыг тусгайлан оёулж өмсвөл сайнаар нөлөөлнө. Таны хувцас нөхөрсөг, цайлган цагаан нэгэн гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байвал сайн. Тиймээс хар бараан, хурц тод өмсгөл бага хэрэглэ. Зөөлөн цайвар талдаа. завсрын өнгө илүү тохиромжтой.

Хилэнц
Энэ жил та моод загварын хойноос хэт хөөцөлдөх хэрэггүй. Мөн үнэтэй хувцас гоёл авч болохгүй. Харин таныг дайчин харагдуулах хувцас өмсвөл гай түйтгэрээс сэргийлнэ. Гэхдээ байнга өмс гэсэн үг биш л дээ. Дайчин стилийг ажил хэрэгч стилээр сольж болно.

Нум
Таныг илүү бага залуу харагдуулах хувцаснаас бүү болгоомжил. Зоригтой өмсч болно. Энэ "залуужилт" таны эрч хүч нэмэгдэх процесстой дүйцнэ. Энэхүү өмсгөл нь хоорондоо өнгөний хувьд контраст эсрэгцэл сайтай байвал  зохистой. Залуу харагдуулах өмсгөл таны таны ажил үйлсэд амжилт авчирна.

Матар
Матрын ордныхон аль болохоор олон хувцас өөрчилж, шинэ хүн болсон шиг харагдахыг хичээ. Яагаад гэвэл ирэх он матрын ордныхонд нэн таатай. Өөрөөсөө дээгүүр зиндааныханд тохирно гэж үзсэн хувцасыг боломжооороо өмс. Хар рамтай нүдний шил зүү.

Бумба
Бумбын ордныхонд аль болох оюунлиг харагдуулах хувцасыг сонго. Ингэх аваас гарз бага, олз их байх болно. Таны оюунлиг стиль хамт олон, хамтран ажиллагсдын итгэлийг төрүүлнэ. Ялангуяа хариуцлагатай уулзалт цаг мөчид оюунлиг стилийн хувцастай байх нь чухал.

Загас

Загасны ордынхон энэ жил хувцас гоёондоо ямар нэг өөрчлөлт шинэчлэлт гаргах гэж чармайсны хэрэггүй. Дасч дадсан стиль хувцасаа өмс. Ингээд явахад буруудахгүй. Гэнэт л стилээ өөрчилвөл ямар нэг эрсдэлтэй учрах магадлалтай. Харин маш цэвэр цэмцгэр байхыг хичээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
кк (210.165.0.245) 2014-02-02 11:05:35
оюунлиг харагдуулах хувцас стиль гэж ямар хувцас юм бэээ
зочин (124.158.74.12) 2014-01-29 14:47:13
Ямар их алдаатай бичдэг юм бэ Хянадаггүй юм байх даа