Энгэрт тань эрхэлмээр ээжээ....

Миний бурхан Х.Мягмарсүрэн-д     

Муу эмэгтэй хүн гэж байхаас, муу эх хүн гэж үгүй...

Хэзээ ч юм бэ дээ, хаана ч юм бэ? хийсэн  үлэмж их буяны үрээр би таныхаа үр нь болж мэндэлсэн байх ээжээ. Жилээс жилд жижгэрсээр байгаа та минь... Таныхаа инээж байгаа,  унтаж байгаа нь, унтаж байхдаа их чимээтэй унтдаг нь, ууртай ч гэсэн түүнийгээ засах гэж их хичээж байгаа нь, хоёр охиноо эрхлүүлж байгаа нь, аль хэдий нь унаад эхэлчихсэн жижигхэн цагаан шүднүүд нь, бумбагар хөл нь, жижигхэн нүдээ цавчиж байгаа нь, хамрынх нь хөдөлгөөн, нэг шөнө яг жижгхэн цагаан муужгай “kiki”-тэйгээ адилхан харчихсан хэвтэж байсан нь, харин өглөө нь босоод харахад надтай адилхан хумсаа будчихсан байсан нь гээд миний ээж ямар хөөрхөн гээч. Уурлах эрхгүй ч уурладагт минь уучлаарай ээжээ.

Та минь охиндоо маш их итгэдэг, бүх зүйлийг өөрт минь даатгаж, өөрөө шийдвэр гаргаж байхыг заасан. Ерөөсөө хүн гэгч хэнээс төрсөн гэдгээ ухаарвал өөрөө эцэг эхийнхээ тэр агуу ухаанаас тасарсан ердөө л нэг өчүүхэн хэсэг юм билээ. Хэзээ ч үр нь эхээсээ ухаантай байхгүйн нэр бизээ. Хайртай байна

гэдэг, хайрлаж байна гэдэг үргэлж дэргэд нь байж, халамж анхаарал тавих үйл бишээ. Таньдаа ямар их хайртайг минь охиных нь ирээдүйд хүрэх амжилтын зам харуулна. Учир нь энэ зам таныхаа төлөө туулсан зам байх болно. Та минь охиныхоо хүрч үл дийлэх тийм их өндөрлөг, ойлгож үл чадах тийм агуу ухаан, мэдэрч үл барах үлэмж их хайр минь юм шүү.

 

Таньдаа дэндүү их хайртай, охин Б.Гэрэлмаа нь

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.