Бүсгүйчүүддээ аминчлах “хөнгөн” жор

Хаврын хөнгөн хоолны санаа

Ашгүй нэг хөхүүрийн ам наашилж, хүйтний ам цаашиллаа. “Нархан” маань бидэнд зөөлөн дулаанаар элчээ түгээж эхэллээ. Үнэхээрийн зун болжээ гэдэгт 100 хувь итгэхээр боллоо. Зун гэдэг маан төгс сайхан харагдахын улирал шүү дээ.

Хүйтний улиралд ихэнхи бүсгүйчүүд маань нилээдгүй жин нэмж харин дулаан орох цагаар түүнээсээ ангижрах асуудалтай нүүр тулдаг. Мэдээж хэрэг биеийн тамирын идэвхитэй хөдөлгөөн чухал ч зөв зохистой хооллох нь багагүй чухал шүү. Таньд www.emegteichuud.mn сайтын бүсгүйчүүд нь хийж гүйцэтгэхэд хялбар хирнээ органик, чанартай өдрийн хоолны хэд хэдэн жорыг санал болгоё.

Та өөрт таалагдсанаа сонгоод хийгээрэй.

Хаврын нийслэл салад

   ( хоёр хүний порц )

Саладны байцаа – 100гр

Оливын тостой туна загас – 200гр

Консервлосон эрдэнэ шиш  - 150гр

Бүтнээр нь чанасан өндөг – 2ш

Бөөрийнхөө олив – Өөрийнхөө хүссэнээрээ

Оливын тос - 1 хоолны халбага

  

 

Одоо хийж эхлье...

Салатныхаа байцааг угааж бэлдээд гараараа тасдаж хийсэн нь илүү сайхан бөгөөд хялбар байдаг. Туна загасныхаа консервийг задлан илүүдэл тосыг асгаад үлдсэн загасаа саладан дээрээ тавина. Мөн эрдэнэ шишээ задлан, ясгүй оливын хамт саладан дээрээ хийнэ. Харин өндөгнүүдээ дөрөв хувааж хэрчээд хийх ёстойг анхаараарай. Хамгийн сүүлд нь оливын тосоо нэмж асгана. Ингээд л илүүдэл жин нэмэхгүй, хаврын өдрийн хоолны хөнгөхөөн зууш бэлэн боллоо.  

                                    Ногооны “минестроне” салад

( Дөрвөн хүний порц )

Дунд зэргийн төмс - 4 ширхэг

Лууван - 1 ширхэг

Сармис – 1-2 хумс

Бондгор сонгино – 1 ширхэг

Дунд зэргийн лууван -  1 ширхэг

Лаазалсан горох – 150гр

Кабачок – 1 ширхэг

Загас – 1 ширхэг

Цагаан байцаа –  өөрийн хүссэнээрээ

Давс – тааруулаад л хийгээрэй

Сонгино сармис хоёроо маш нимгэн хирчээд оливын тостой коструланд шарна. Үүний дараа кострулынхаа гуравны хоёрт ус нэмж хийгээд давсаа хийнэ. Нарийн хэрчсэн ногоо / лууван, төмс, байцаа / мөн вандуйгаа тогоондоо хийгээд болтол нь чанана. Харин төмснийхөө хаягдлыг тусдаа тогоонд хийж чанаад, нухна. Ингээд хамгийн сүүлд нь хоёр тогоон дахиа нийлүүлээд удаан зөөлөн гал дээр чанаарай. Шөлийг ширээн дээр тавихдаа тёркдсон бяслагтай хамт өгнө.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.