“О” бүлгийн цустай эмэгтэй хамтрагчаа хэзээ ч уйдаахгүй

Хүүхэд насанд тохиолдсон аливаа үйл явдал, гэрийн хүмүүжил, тухайн нийгэм, цаг үеийн байдал хувь хүнийг хэн нэгэн болон төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүд юм. Тэгвэл цусны бүлэг нь эмэгтэй хүний ааш араншинг төдийгүй түүний амьдралд хандах хандлагыг тодорхойлдог байна.
Та нэгдүгээр бүлэг буюу “О” бүлгийн цустай бол маш тачаангүй, хүчирхэг хатагтай. Орон дотроо эцэж цуцахыг үл мэдэх “О” бүлгийнхэн нөхрөө нэг өдөр ч амраахгүй “эмэгчин бар” юм. Бүрэг залууг ичээж улайлгах тийм их туршлагатай бөгөөд хамтрагчаа хэзээ ч уйдаадаггүй.
Нөгөөтэйгүүр, асар их сэтгэлийн хаттай энэ эмэгтэй биеэ барих чадвар сайтай тул эрэгтэй хүний урхинд амархан ордоггүй. Түүний торгон мэдрэмж, гал халуун тачаалыг байнгын хамтрагч нь л хүртдэгээрээ азтай бөгөөд 20 жил хамт амьдарсны дараа ч зөвхөн энэ л эмэгтэйгээ хүссээр байдаг.
Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйн эсрэг дүр нь “А” буюу хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэй. Энэ бүсгүйд хувийн ажил хэрэг нь хамгаас чухал. Тэрээр сексийг бага сонирхдог, хамтрагчаа алдахгүйн тулд л дотно маягаар буулт хийж жүжиглэдэг. Ийм эмэгтэй тооцоотой, ухаалаг, ихэнх нь бизнест амжилт олдог, орон дотроо туршилт хийх дургүй нэгэн.
Хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэй хань ижлээ араар тавих нь нэн ховор. Хайртай залуу нь түүнд таашаал өгөх гэж нэлээн зүдэрнэ. Учир нь тэр ханадаггүйдээ биш, харин секст тайван нухацтай ханддаг аж.
Хэрэв цусны бүлэг чинь гуравдугаар буюу “В” бол та секст дуртай боловч өндөр ач холбогдол өгдөггүй юм байна. Хэдий тийм ч орон дотор хамтрагчаа хэзээ яаж магтахаа мэддэг, өөрөө дур тавьж буй дүр эсгээд ч хамаагүй түүнд таашаал өгч чаддаг. Бүсгүйчүүд ор хөнжлийг театртай зүйрлэж заримдаа тачаангүй муужгай, заримдаа гэнэн томоогүй охины дүрд тоглохдоо ямар ч чадварлаг жүжигчнээс дутахгүй.
Энэ бүлгийн цустай эмэгтэй бодит байдал дээр мөн л чөлөөтэй, юунд ч баригдалгүй амьдардаг. Хэтэрхий их сониуч зантай болохоор эрчүүдийг харин ч нэг сольж өгнө дөө.
Маш мэдрэмжтэй, амархан дур тавьдаг, секст дуртай бүсгүй бол “АВ” бүлэг буюу дөрөвдүгээр бүлгийн цустай бүсгүйчүүд. “Бэлгийн амьдрал” хэмээх талбар дээр асуудалтай ямар ч эрэгтэйг анагааж чадах увидастай. Хамтрагчийнхаа бүх л хүслийг нь биелүүлэхэд хэзээд бэлхэн тэрээр өөрөө ч хөнжил дотроо ямагт шинийг туршигч юм.
Түүнд хайр дурлал их чухал, хамтрагчаа солино гэж бараг үгүй. Харин сэтгэлийг нь булааж чадсан онцгой нэгэнд /хайртай залуудаа/ бол бүхнийг зөвшөөрчихдөг, өөрөө санаачлага гаргаж зүйл зүйлээр нь сюрприз барьдаг энэ бүсгүй хамтрагчдаа хэрхэн таашаал өгч байгаагаасаа сэтгэлийн ханамж авдаг аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







