Үнэ цэнэтэй гучин нас

Олон олон сонголт, баяр гуниг, хүсэл мөрөөдлийн дундуур туучсаар нэг л мэдэхэд 30 настай нүүр тулах нь. Дөнгөж саяхан хормой дэрвүүлэн зөрж одсон 18-т шиг догдолсонгүй ахиад нас нэмэх нь гэж гунигласангүй. Зүгээр л бодолд автан хуучин тэмдэглэлийн дэвтэрээ сөхөж хэсэг суулаа. Сургуулиа төгссөн, ханиа олсон, ээж болсон, аавыгаа алдсан, өөрийгөө олох гэж бэдэрсэн, гэнэн тэнэгхэн он жилүүд ард минь гар даллан зогсох шиг санагдана. Алдаа нь тохуурхаж, оноо нь надаар бахархалтайяа араас минь цоо ширтэж байгааг мэдэрч байна.



 Эргээд харахад амьдрал чамаас би дэндүү олон зүйлийг авсан бас алдсан ч юм шиг. Гэвч шувуу шиг эрх дураараа намайг энэ байгаагаар нь хайрласан, тунг нь тааруулсан зовлонгоор хатуурхсан хувь тавилан чамдаа гомдож тунихын учиргүй.Тэр олон зөв бурууны хэлхээсээр л өнөөдрийн жинхэнэ “би” бий болсон юм чинь. Тэгээд цаашаа өөртөө исгэлэн ч биш, чихэрлэг ч биш яг л боловсорч гүйцсэн жимс шиг хамгийн гоё насан дээр ирснийг сануулав. Үүнээс хойш дандаа өөрөө өөрийгөө эрж хайсан, заримдаа өөрөө өөртэйгээ зөрчилдсөн бас урьд урьдынхаас ч илүүтэй амьдралын утга учрыг танин хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн он жилийн цуглуулга байх учиртайг мэдэрч байна.



Одоо л өндөр өсгийтөө углаж өөрийн дуртай цүнхээ бариад төсөөлж байсан амжилтын зүг яарах ёстой юм шүү гэж дахиад шивнэлээ. Сэтгүүл дээрх дэгжин бүсгүйг хараад өөртөө итгэлгүйхэн толинд харж байсан охин нас минь аль хэдийнэ ард үлдэж. Ямар ч л байсан гэнэн томоогүй өдрүүд чамдаа би өөрийгөө олсон 30 настай бүсгүйн хувиар чин зүрхнээсээ баяртай гэж хэлэх учиртай юм.



Цаг хугацааны тоосонд дарагдаж өнгөө алдаагүй, өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй, түүнээс ч илүү нь чин хүсэл мөрөөдөлтэй он жилүүд намайг сэтгэлд дотно инээмсэглэн намайг угтана. За байз, хувцасны шүүгээ уудлая, өмсөх дуртай даашинз минь юу сан билээ. Зүүх дуртай урт ээмэгээ гаргаж, үнэтэй биш ч чамин зүүлт сондоруудаараа гоёод, хэзээ ч уйдахгүй зөөлөн тансаг үнэрт үнэртэнээ түрхэж, үл үзэгдэгч нэрийн хуудас хүн чанар, хүсэл тэмүүлэлээрээ гоёод, хүлээснээс алдуурах мэт, сонгодог хөгжмийн хүчтэй ая түрлэг шиг хүчтэй хэмнэлээр шинэ амжилтын аялалдаа гарахаар догдолно би. Амьдрал чи тоолж барамгүй олон өнгө, үнэр, таахын аргагүй араншинтай. Тэр олон өнгөнөөс хамгийн тод нь, бас хамгийн тансаг үнэр нь гүн эрхэмсэг 30 настай бүсгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нээрээ (182.160.40.39) 2015-05-27 12:24:22
Боловсорч гүйцсэн жимс шиг гэж яг үнэн шүү Хорин хэдэн насанд минь байгаагүй биемахбод царай зүс үзэл бодол мэдлэг боловсрол туршлага гээд л
aarii (103.23.51.2) 2013-11-15 17:31:03
Tiimee unen ug shuu Sayahan l minii 30 nasnii torson odor bolj bailaa Margaash minii torson odor Gehdee 30 bish 31 nas Emegtei hunii amidral 30 nasnaas ehehldeg gene lee Amidralaas avahiigaa avaad aldahiigaa aldaad uragsh temuulj l yavna Odor honog ongoroh tusam amidral gedeg ulam l une tsenetei bolj baidag yum bna 30 nas hursen 30 garsan saihan huuhnuuddee az jargal sain saihan buhniig husie
ggg (124.158.95.156) 2013-11-15 17:08:13
hurdan 30n nas hureh umsan gj muruuduj bailaa odoo bol negent haalgiig mine togshij bn minii huwid onohoos iluu aldaa n olon bailaa
30 (203.194.115.193) 2013-11-15 10:02:50
guchin nas hurlee dee nadad aldsan ch yum bna olson ch yum bna bi 4 saihan huuhedtei saihan hanitai saihan l amidarch bna
Aro (112.72.13.133) 2013-11-14 21:02:47
Zaaval yum bodogduuldag 8jil nuhurteigu amidraad huuhedtei boloogui Harin 30 nas namaig nuhruusu salj alag urtei bolohg yaruulj uurchlult hiih zorig ugsun Odoo bi 32toi eej bolson bayartai bna
(202.21.106.102) 2013-09-13 07:36:50
Нас бүхэн өөрийн гэсэн утга учиртай Би гэхэд 33 насандаа дахин дээд сургуульд сурч одооны мэргэжлээ олж авч байлаа Хүн 30 насандаа юм юмтай болсон байдаг бол надад 2 хүүхдээс өөр юм байгаагүй Харин сайн эцэг эх ах дүүтэй тулдаа өнөөдөр сайхан мэргэжилтэй болоод сайн явна Амьдралд сурах чиглэлийг эрхэм болговол оройтдоггүй юм байна лээ шүү хүмүүсээ Хүүхнүүдээ
энхээ (203.160.49.9) 2013-08-22 12:45:47
гэнэн томоогүй өдрүүд чамдаа би өөрийгөө олсон 30 настай бүсгүйн хувиар чин зүрхнээсээ баяртай гэж хэлэх учиртай юм
энхээ (203.160.49.9) 2013-08-22 12:45:28
гэнэн томоогүй өдрүүд чамдаа би өөрийгөө олсон 30 настай бүсгүйн хувиар чин зүрхнээсээ баяртай гэж хэлэх учиртай юм
(74.217.37.54) 2013-08-06 15:16:04
unen shuu gevch bi amidarlaas bukh yumiig olson dutah yumgui murtluu gants uuriiguu l olohgui yum bi hen be yaa h yostoi we gedgee
erka (80.103.61.13) 2013-08-06 06:55:22
yag vnen yum shigeee
Bolroo (180.149.78.26) 2013-08-06 06:19:37
Neeree utga uchirtai nas shu
(103.11.195.176) 2013-08-05 23:26:46
1 2 3 4
(103.11.195.176) 2013-08-05 23:26:18
123