Эмэгтэйлэг болох сургууль

Саяхан нэгэн кафед хоёр гадаад эмэгтэй нутгийн эмэгтэйчүүдийн тухай ярилцаж байх юм. Ямар ч тэмүүлэлгүй, ямар ч торгон мэдрэмж байхгүй, өмсөж, хэрэглэж байгаа зүйлүүд нь телевизийн сурталчилгаагаар явдаг эд, тэгээд дандаа л жинсэн өмдийг өндөр өсгийттэй хослуулдаг, энэ тэр гээд зөндөө л шүүмжлэн сууцгаав. “Ямар ч эмэгтэйлэг шинж чанар байхгүй, яг л эсрэг хүйстэн шиг” гэснээ нэг нь цүнхнээсээ энгэсэг гаргаж ирэв. Тэд кофегоо ууж дуусчихаад өндөр өсгийтэй туфль дээр яг л завиар хөвж яваа шиг алхсаар гарч одлоо. Тэд 60 орчим настай байх гэмээр боловч биеэ авч яваа байдал нь залуу хүүхнүүд ч атаархмаар харагдана. Тэгэхээр эмэгтэйлэг байна гэдэг ямар байхыг хэлэх вэ?
Эмэгтэйлэг байхыг сурч болдоггүй.
Харин төрөхдөө л эмэгтэйлэг төрдөг гэж ярьцгаадаг. Үнэмшмээр юм шиг ятгалга боловч эргэлзээтэй зүйл. Бид өндөр өсгийтэй гутал, бариу даашинз өмсөж, харилцааны соёл болон бусад дүрмүүдийг сурч болно. Харин яагаад эмэгтэйлэг байх шинжлэх ухаанд сурч чадахгүй гэж?
1. Сэтгэл
Бид эмэгтэйлэг байх чанарыг насан туршдаа сурч байдаг. Эхлээд ээжийн өндөр өсгийт гутлыг өмсөж, түүний уруулын будгийг түрхэнэ. Хэрвээ ээж үлгэр жишээ байдлаараа биднийг сургаагүй бол эмэгтэйлэг байхын эрэлд ганцаараа гарахаас өөр замгүй. Дараа нь эргэн тойрныхоо эмэгтэйлэг бүсгүйчүүдийг дагаж дууриахыг хичээнэ. Тэгээд баримтлууштай үзэл бодлын оронд бид атаархаж, өөрийгөө нээж чадахгүй, өөртөө итгэлгүй, бүрэн нээллтэй байж чадахгүйдээ шаналж гутардаг.
Харин дараа нь бид эрэгтэй хүнтэй яаж харилцах, яаж тэднийг өөртөө татах гарцыг эрж хайн эмэгтэйлэг байдлыг эрхэмлэхийг хичээнэ. Хэрвээ магтаал сайшаалын оронд ганц шүүмжлэл авах юм бол өөрийн дотор байгаа Эмэгтэйг тэртээх сэтгэлийн угаас нээж гаргахаас ч айдаг.
Өсөж хувьсах явцдаа өөрийгөө бүрэн дүүрэн нээхэд олон янзын шалтгаанууд нөлөөлдөг байна. Түүнийг даван туулж, өөрийгөө хайрлаж, үнэлж чадвал тэр саад тотгорыг давж шинэ туршлага руу уусан орж чадна.
Эмэгтэйлэг байж сурахыг бид тэгээс эхлэх гэсний хэрэггүй. Энэ чанар бидэнд төрөлхөөс заяасан байдаг.
Түүнийг зөвхөн бид өөрөө л нээх хэрэгтэй. Эмэгтэйлэг байх нь хэв загвар биш учраас “өндөр өсгий-богино банзал” хэмээх томъёо үргэлж үйлчилдэггүй юм. Дайчин Мадонна, секслэг Лопез, сэтгэл хөдлөм Одри Тоту, эро хатагтай Ариунаа, жигтэй сонин Леди Гага, Наран, Соёлмаа... Эд бүгд л эмэгтэйлэг, гэхдээ бүгд л өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тиймээс эмэгтэйлэг байх нэгдсэн дүрэм гэж байдаггүй.
Чухам та ямар эмэгтэйлэг чанарыг та харж байна? Тэр ямар найруулгатай байдаг юм? Танд ямар бэрхшээл тулгараад байна?

2. Бие
Бидний шинэ шинж төрхийг жинхнээсээ бидний бие илтгэж байдаг. Жишээ нь, өөртөө итгэлтэй эмэгтэйн нурууны цэх, алхаа гишгээ, толгойн байрлал зэрэг нь холоос харахад л андашгүй байдаг. Анхаарлаа хандуулаагүй түвшинд ч түүний бие өөртөө итгэх итгэлийг гадаад ертөнцөд илэрхийлж байдаг билээ. Зөвхөн энэ л чухал. Та он цагийн урсгалд л өөрийнхөө эмэгтэйлэг, секслэг гэдгийг ухаарч, хүлээн авч, танин мэдэж чадна. Бас та хоёр, гурван удаа өөрийгөө эмэгтэйлэг болгох хичээлд яваад таны бие маш богино хугацаанд хүссэн чанараа авч болох л юм.
Эмэгтэйлэг байдлыг биеэр хийж уян хатан чанартай болгодог йог, гимнастик, сэлэлт зэрэг спортын төрлүүд хөгжүүлдэг. Хамгийн гол нь хөдөлгөөний эвсэл, үйл хөдлөлөө хөгжүүлэхийн тулд эцсийг нь хүртэл тууштай хичээллэх нь чухал.
Мөн эмэгтэйлэг шинж чанарыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүжгийн төрлүүд хөгжүүлдэг. Латин Америк, испани, цыган бүжгүүдэд эрч хүч, гал цог байдаг. Түүнд бие барьсан бариу үдээстэй корсет-даашинз өмсөж, хажууд хэн нэгнээр түшүүлэх хэрэг гардаггүй. Эмэгтэйлэг байдал нь сахилга батыг хөгжүүлдэг. Хөөстэй усанд орох, биеэ бүлээхэн биеийн тос, сүүн шингэнээр тослох, биеэ чангаруулж, хөгжүүлэх зэрэг цаг үргэлж санаа тавьдаг дэг жаягийг зуршил болгох хэрэгтэй. Бидэнд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж үргэлж хэлдэг шүү дээ. Энэ зөвлөмж бол хоосон үг биш юм. Хэрвээ бид энэ хайрыг өдөр хайж, өдөр бүр зуршлаа болгох юм бол бүтэхгүй юм гэж үгүй.

