Үсээ нойтноор нь самнаж болохгүй шүү бүсгүйчүүдээ!

Эрүүл, өнгөлөг, гялалзсан үстэй болох алмуудыг зөвлөж байна. В, С витамин үсийг бат бэх болгож гя­лал­зуулдаг. Тэгэхээр мах, элэг, бу­даа, шош, жүржийн төрлийн жимс, самар, загасыг хүнсэндээ хэ­рэг­лэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн эн­гийн хэрнээ хэрэгтэй алхам бол үснийхээ онцлогт тохирсон шам­пунь сонго.

Тослог, хуурай, мэдрэмтгий, хэвийн гээд хуйхныхаа шинжээр шампуниа сонгох хэрэгтэй.  Гоо сайханчид үсээ 3-4 хоногт нэг удаа угаахыг зөвлөдөг. Үс ийм  хэмнэлд амархан дасдаг. Хамгийн гол нь үсийг зөв угаах нь чухал. Эх­лээд бүлээн усаар угаах хэ­­рэг­­тэй. Ямар ч үед халуун усаар угааж болохгүй. Энэ нь тосны бул­чирхайн ажиллагааг хэт идэвх­жүүлдэг. Бас болж өгвөл үсээ гоожуурын усанд угаас­ны хэрэггүй. Ингэх нь үсийг ха­туу­руулдаг. Буцалгасан, эсвэл шүүж цэвэршүүлсэн усаар угаах хэрэгтэй. Зайлшгүй дагах ёстой өөр нэг дүрэм бол нойтон үсийг самнахгүй байх

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.