Ахуйн зөвлөгөө

Ахуй амьдралын аар саар гэлтгүй асуудлууд бүсгүйчүүд биднийг зовоосоор л байдаг. Гэвч тэдгээр асуудлуудыг шийдэх шинэ боломж аргууд бас байнаа.
- Та, таны жаахан хүүхэд хэн нэгэн нь санамсаргүй тохиолдлоор хувцсан дээрээ бэх дусаасан бол санаа бүү зовоорой. Дуссан бэхний толбо дээр шүдний оо, саван хоёрыг түрхэж сойзоор үрэхэд хялбархан арилна. Гэхдээ уг цэвэрлэгээг хийхээс өмнө, хувцасаа угааж болохгүйг анхаараарай.
- Их бохирдсон цонхыг цэвэрлэхдээ, угаах усандаа давс хийвэл хир тос нь амархан арилна. Ус нь халуун байх шаардлагатай.
- Эрээн даавуун хувцас, ор дэрний хэрэгслийг угаахдаа, усандаа бага зэрэг давс хийгээрэй. Тэгвэл өнгө нь гандахгүй.
- Хэрвээ та тасалгааны цэцэг тарьдаг бол, хөрсний өнгөн хэсэгт нимгэн жижигхэн хайргаар бүрхээрэй. Энэ нь усыг хөрсний бүх хэсэгт жигд хүртээхэд туслахын зэрэгцээ нарны хурц гэрэлд хурдан хатахаас хамгаалан ойр ойрхон услах хэрэггүй болно.





