Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх

Гэмт хэрэгт сэжиглэгдсэн, гэм буруутайд тооцогдсон хүүхдийн хувьд гэмт хэрэг хэрэг үйлдсэн насанд хүрсэн этгээдээс өөр буюу онцлог эрхтэй. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах буу  шүүхээр  хэргийг хянан хэлэлцэхдээ  тэдгээрийн төрсөн он, сар, өдөр, нас, өсөж хүмүүжсэн амьдралын орчин, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, тэдгээрийн оюун санаа, сэтгэхүйн байдлыг тогтоох учиртай.

Насанд хүрээгүй  этгээдэд, тухайлбал таслан сэргийлэх өөр арга хэмжээг хэрэглэх боломжтой байгаа үед цалин хорихгүй байх, нэгэнт цагдан хоригдсон бол аль болох  богино хугацаагаар хоригдох, хэргээ мэргэшсэн хуульчдаар шийдвэрлүүлэх,  хүмүүжлийн болон нийгэмшүүлэх, туслалцаа үзүүлэх арга хэмжээнд хамрагдах, тодорхой нөхцөлд шүүхийн бус  журмаар, шүүхээс өмнөх шатанд хэргээ шийдвэрлүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хууль сахиулах байгууллагаар бус олон нийтийн журмаар хэргээ хэлэлцүүлэх гэх мэт олон онцлог эрхтэй.

Эрхийн хязгаарлалт

Хэрэв хүүхдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоовол бусдын эрхийг зөрчсөн гэх асуудал зэрэг үүснэ. Энэ үед түүний эрхийн хязгаарлалт ямар түвшинд байх нь туйлын чухалд тавигдана өөрөөр хэлбэл ямар ч хязгаарлалтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүүхдийн эрхийг хязгаарлаж болохгүй.

 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн хэргийг хариуцах шүүх эрх мэдлийн тогтолцоо

Хүүхдийн онцлогийг харгалзсан хууль зүйн болон шүүх эрх мэдлийн тогтолцоог бүрдүүлэхгүйгээр хүүхдийн гэмт хэргийг өнөө хүртэл шийдвэрлэж ирлээ.  Энэ бол гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хамгийн бүдүүлэг явдал юм. Гэтэл  1966 оны  Иргэний болон улс төрийн эрхийн тухай  олон улсын Пактын Арван дөрөвдүгээр зүйлд “4. Насанд хүрээгүй хүмүүсийн шүүн таслах ажиллагаа нь тэдний насыг харгалзаж, тэднийг дахин хүмүүжихэд тус болохуйц байх ёстой”  гээд заачихсан байх юм. БНМАУ түүнд 1974 онд нэгдэн орсон.  Монгол Улс эрх залгамжлан авагчийн хувьд дээрх олон улсын гэрээг даган мөрдөх үүрэгтэй. Ингээд нас харгалахгүйгээр, тусгай шүүхийг байгуулахгүйгээр, хуульчдыг мэргэшүүлэхгүйгээр хүүхдийн хэргийг шийдэж байна.  Энэ нь хууль ёс, шударга ёс, Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцэхгүй байна.

Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн  1.11-д заасан. Төр энэ үүргээ биелүүлж байгаа нь тодорхой бөгөөд хэн ч маргахгүй нь лавтай.

Гэвч өнөөгийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үед бүх зүйл хуулийн дагуу эрхээ бүрэн дүүрэн эдэлж байна уу гэвэл үгүй гэж хэн ч хариулах байх аа.

Монгол Улсын нийт хүн амын  38.0 хувь буюу 1.002.300 хүн 0-18 насны бүлгт багтаж байгаа Монгол улсын статистикийн 2007 оны жилийн эцсийн тайлангийн албан ёсны эмхтгэлд дурдсан байна. Үүнээс үзэхэд бүх хүн амын ийм их хувийг эзэлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах нь нэн чуха тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах талаар манай улсын хууль тогтоомжид маш олон сайн заалт байдаг боловч хүүхдийн эрх зөрчигдөх явдал багагүй байна. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч нь хуульд зааснаар тодорхой эрхийг эдэлнэ. Сэжигтнээр тооцогдсон болон яллагдагчаар татагдсан тохиолдолд юуны өмнө шалтгаан, үндэслэлийг хүүхэд, түүний эцэг эх, өмгөөлөгчид мэдэгдэж тайлбарлаж өгөх ёстой.

Хүүхдийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, өөрөөр ямар нэг байдлаар сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж эрхийг нь хязгаарлаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.