Нэхэл хатуутай бидний монголчууд

Өнөөгийн Монголын нийгэм болон хүний хөгжил гайхамшигтай. Энэхүү гайхамшгийг бүтээгч хүмүүс бид өөрсдөө гайхалтай. Гэтэл бүтээснээ нураадаг, үгүйсгэдэг нь бидний зан эсвэл зуршил гэлтэй. Учир нь нийгэмд үүсч буй бүхий л үзэгдэл байгалийн гэхээсээ илүүтэйгээр хүний үйл ажиллагаа, үг яриагаар сүйтгэгдэж байна.
Би, та бүхэнтэй улс эх оронд маань явагдаж буй их бүтээн байгуулалт байшин, барилга гэхээсээ Монгол хүний сэтгэлийн хүч, уужуу ухаан, бүтээн байгуулалтын талаар ярих гэсэн юм.
Хамгийн энгийн жишээ. Орон нутгийн хүмүүсийн ирж үзэхийг хүсдэг газрын нэг бол яахын аргагүй Улаанбаатар хот минь. Тэгвэл хотын дүр төрх, уур амьсгал ямар байна вэ?
Хотод амьдарч буй хүн бүр агаарын бохирдол, замын түгжрэл, хүн хоорондоо харилцах харилцаанаас болж яарахгүй, худал ярихгүй, уур уцааргүй, бухимдалгүй хүн гэж цөөхөн. Энэ бүхний шалтгааныг асуухад утаа, замын түгжирэл, эсвэл хэн нэгэн /дарга, найз, худалдагч/ рүү амархан шилжүүлж өөр хэн нэгний буруутгаж орхидог. Үнэхээр бусдын буруу таны зөв гэдэгт та итгэлтэй байна уу?
Жолооч нарын жишээг танд хамгийн ойлгомжтой хэлбэрээр нь тайлбарлая.
Хотын зам дээр нүх шахаж тоглодог олон жолооч байдаг. Хаа нэгтээ зай гарахыг соргогоор ажиглан бүгд рулийн ард суугаа жолооч нэртэй АНЧИД. Ингэхдээ тэд зэрэгцэн яваа эсвэл урд яваа нэг биш бүх машинуудын урд явахыг тулд бүхий л оюун бодол, ухаанаа уралдуулж эхэлдэг. Ингэхдээ хэн нэгний урд орохоор соёлтой юм шиг хирнээ бүдүүлгЭЭР урдуураа оруулахыг гуйна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






