Хийлч О.Байгаль “Босго тотго” киноны хийлч бүсгүйн дүрд тогложээ

Хийлч О.Байгаль уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ. Тэрээр МҮОНТВ-ийн олон ангит “Босго тотго” киноны хийлч бүсгүй Туулын дүрд тоглосон байна.

Хилчин Батчулуун, хийлч Туул хоёрын хайр сэтгэлийг харуулсан энэхүү хэсэгт Москвад учирсан амьдралын эрхээр тус тусын замаар салан явж байгаа тухай өгүүлдэг байна. Хийлч О.Байгалийн хувьд урьд өмнө нь кинонд тоглож байгаагүй бөгөөд анхны дэлгэцийн бүтээлдээ дүрээ мөнхөлсөн нь энэ аж.

“Босго тотго” олон ангит уран сайхны киноны хувьд Үндэсний олон нийтийн телевизийн “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” кино хийсэн баг хамт олон Хилийн цэргийн түүхт 80 жилийн ойд зориулан бүтээж байгаа аж.

Гурван үеийн хилчний амьдралыг харуулсан энэхүү кино нь өмнөх бүтээлүүдээс нүсэр бүрэлдэхүүнтэй, өндөр өртгөөр бүтсэн байна. 60 ангит “Босго тотго” кинонд 200 гаруй уран бүтээлч оролцон тогложээ. Хийлч бүсгүй дүрээ мөнхөлсөн уг кино тун удахгүй дэлгэцнээ гарах юм байна.






Фото эх үүсвэр: www.facebook.com/pages/Violinist-BaigaliO-Хийлч-ОБайгаль/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.