Саятнуудын амьдралын түүх цуврал СЕРГЕЙ БА ЭНН
Тэр хэн бэ? Google компанийг үндэслэгч, 35 настай Сергей Брин. Түүний хөрөнгө 12 тэрбум доллар.
Тэр эмэгтэй хэн бэ? Энн Войчицки – биоинженер, Йельскийн Их сургуулийн төгсөгч. Хуримынхаа өмнө тэрээр генетикийн судалгаа хийдэг 23andMe компаний эзэмшигч байв.
Хаана танилцсан бэ? “Google”-ийн төв офист
Сергей нь Москвад төрсөн бөгөөд түүнийг 6 настай байхад нь гэрийхэн нь АНУ-д шилжин ирсэн. Удмаараа математикчид.
Танилцсан түүх: Сергей1998 онд алдартай эрэл хайгуулч интернет компанийхаа ажлыг эхэлж байхдаа Энний эгч Сьюзан Войчицкигоос гаражийг нь түрээслэн авсан байна. Даруухан эелдэг залуу Сергейд ухаалаг Энн үргэлж таалагддаг байжээ.
Тэд маш нягт нямбай байдлаар өөрсдийн харилцаагаа нуудаг байв. Ердөө л хурим болохоос хэдхэн сарын өмнө сурвалжлагчид Бриний ажилтантайгаа үүсгэсэн харилцааны талаар бичдэг болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




