Саятнуудын амьдралын түүхээс цувралДОНАЛЬД БА МЕЛАНИ
Тэр хэн бэ? Бизнесмен Дональд Трамп 62 настай. Хөрөнгийн хэмжээ 1,6 тэрбум.
Тэр эмэгтэй хэн бэ? Мелани Кнаусс, фото загвар өмсөгч
Хаана танилцсан бэ? Шөнийн клубын үдэшлэг дээр
Танилцсан түүх: 1998 онд “Kit Kat” шөнийн клубт Трамп үзэсгэлэнтэй найз бүсгүйтэйгээ иржээ. Харин Меланиг хараад гоо сайхныг нь бишрэн утасныхаа дугаарыг өгөхийг хүссэн байна.
Меланид түүний энэ байдал бүдүүлэг санагдсан учир шууд л татгалзсан байна. Энэ нь хөгширч яваа тэрбумтангийн бухимдлыг төрүүлжээ.
Ингээд Дональд ямар ч аргаар хамаагүй тэр үзэсгэлэн гоо залуу бүсгүйг өөрийн болгохоор шийдсэн гэдэг. Түүнтэй ойртож танилцсанаар Меланигийн уур хилэн өршөөлөөр солигджээ. Ингээд удалгүй тэд хуримаа хийсэн юм.
Бүсгүйн хуримын даашинз нэлээд хэдэн сая долларын үнэтэй бөгөөд 28 кг жинтэй байжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

