Алдарт дуучин Мэрайя Кэри ”MAC”-тай хамтран өөрийн нэрийн нүүр будгийн коллекцио ирэх сард гаргахаар болжээ

Алдарт дуучин Мэрайя Кэри "MAC"-тай хамтран өөрийн нэрийн нүүр будгийн коллекцио ирэх сард гаргахаар болжээ.
Үүнд хацар өнгөлөгч, контур, сормуусны будаг, нунтаг энгэсэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Үнийн хувьд хацар өнгөлөгч $24, нүдний тень $41, уруул өнгөлөгч $18.5 зэрэг үнэтэй байх аж.
Дуучин бүсгүй өөрийн нэрийн бүтээгдэхүүний гадаад үзэмжид ихээхэн анхаарал тавьсан бөгөөд гялалзсан саагаар чимжээ. Мөн өөрийнх нь бэлгэ тэмдэг хэмээн нэрлэж болохуйц эрвээхийг ч мартаагүй байна.

Дашрамд дурьдахад тэрбээр өмнө нь 2007 онд өөрийн нэрийн үнэртнийг гаргаж байсан билээ.
Ингээд түүний MAC -тай хамтарсан шинэ коллекц тун удахгүй та бидний гоёл болон мэндлэх нь.



12.8-нд албан ёсны нээлтээ хийж, 12.15-нд дэлгүүрүүдэд зарагдаж эхлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







