Хавар хайр хоёр хамт ирдэг

 

Би энэ хавар хайртайгаа заавал учирна гэж төлөвлөсөн юм. Яагаад гэвэл би энэ жил 26 нас хүрч байгаа. Эргэн тойрны хүмүүс “амьдрал чинь оройтлоо, хурдхан гэр бүлтэй болж хүүхэд төрүүл” гэж хэлэх нь үнэндээ ядаргаатай байнаа.

 

Тэгээд яавал эрчүүдийн анхаарлыг татаж, хайр, хүслийг нь бадраах вэ? гэж олон хоног бодсоор энэхүү санамжийг жагсаасан билээ.

 

-Эрчүүдийн эхлээд харааг нь булааж, дараа нь хайрыг нь татна. Энэ бол нэгдүгээр дүрэм.

 

-Би байнга л өмд өмсдөг. Харин энэ хавраас богино банзал, даашинз голдуу өмсөх гэж байна. Ингэж хувцасласан эмэгтэйг эрчүүд шууд л хардаг гэнэ.

 

-Мэдээж ийм гоё хувцаслах гэж байгаа хүнд өсгийтэй гутал хамгийн чухал.

 

-Хэнэггүй зантай, хоёр гартаа хүнд юм бариад алхчихдаг, автобусны шатаар үсрээд буучихдаг бүсгүйчүүдийг эрчүүд тоож ч хардаггүй гэнэ. Тиймээс иймэрхүү дутагдлаа засна.

 

-Хэрэв цамц өмсвөл энгэрийн ухлаадас гүн байх тусмаа эрчүүдэд таалагддаг байна. Тэгэхлээр ийм загварын цамцыг худалдаж авах хэрэгтэй юм.

 
-Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг. Мэдээж энэ давуу талаа дотроо хэсэгхэн нууцалчихна.

 

-Эмэгтэй хүн жаахан сээтэгнүүр байхад гэмгүй гэдэг. Уян зөөлөн зантай, гэнэн хонгор бүсгүйчүүдэд эрчүүд татагддаг. “Аальгүй доор хамаргүй дээр” гэх мэт үгийг хэсэгтээ мартлаа.


-Яагаад гэвэл аальгүй гэгдээд байгаа тэр эмэгтэйчүүд л хамгийн гайгүй эрсийн анхаарлыг татаад аваад суучихдаг шүү дээ.

 
-Ганц нэг болзооны дараагаас би юм оёж хатгаж чаддаг, угааж цэвэрлэх, индүүдэх хоббитой гэдгээ яриад өнгөрөх нь эрчүүдэд таалагдах бас нэгэн шалтгаан шүү.


-Орчин цагийн хүүхнүүд маш сайхан бүжиглэдэг бол эрчүүдийн харааг булаагаад зогсохгүй хайрыг татаж бахархал төрүүлдэг байна.

 

-Хэт даруухан, хэт ноомой бүсгүйчүүд дэндүү бүрэг байдаг учраас тэдэнд эрчүүд нэг их халддаггүй. Тиймээс даруу зангаа таяагдан хаяхаар шийдсэн. Мэдээж хэцүү байх л даа. Насаараа даруухан явсан бүсгүй шүү дээ...


-Эмэгтэй хүн сэргэлэн цовоо байж хааяа хааяа таалагдсан эрдээ сээтэн хаяж байх нь тэдний анхаарлыг татах  бас нэг арга.

 

-Хэрэв энэ бүхнийг энэ хавартай зэрэгцэн хэрэгжүүлж чадвал би ирэх намар хуримын ордонд мөрөөдлийн даашинзаа өмсөөд хайртай ханиа сугадаад их амьдралын зам руу шат өгсөж байх болно. Мэдээж чамд ч гэсэн тэр аз жаргал  тохионо. Магадгүй үүнийг уншсан та ч гэсэн надтай зэрэгцэн хуримаа хийх ч юм бил үү?

 

Хэт журам сахиж, эрчүүдийг муу хүмүүс мэт буруугаар ойлговол бүсгүй та насан туршдаа ганцаараа явах болно шүү.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.