Морин хуур эгшиглэх гурван үдэш маргааш эхэлнэ


 

Морин хуурын чуулга энэ жил 20 жилийн ойгоо угтаж байна. Тив дэлхийд өөрийн орны өв соёлын таниулан сурталчилж явдаг морин хуур хэмээх хөгжим өдгөө нийгмээ дагаад мөн л хөгжсөөр ирсэн. Чуулгынхаа ойн хүрээнд энэ сарын 9, 10, 12-ны өдрүүдэд морин хуурын тоглолт зохион байгуулах гэж байна. Эхний өдөр нь Монголын язгуур урлагийг тоглож үзүүлэх бол, хоёр дахь өдөр дэлхийд танигдсан олон сор бүтээлийг морин хуураар амилуулах юм. Харин сүүлийн өдөр хүндэтгэлийн концерт буюу 20 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлээ тайлагнах тоглолт болох нь.

Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 2500-аад хөгжим дууны урын сантай, 30-аад цомог гаргасан. Ойг угтан уран бүтээлүүдээ нэгтгэн “Best” нэртэй цомог гаргаж, On&Off продакшнтай хамтран орчин үеийн кино нэвтүүлэг хийж байгаа.

Язгуур урлагаа мэдэрч, морин хуурын хоёрхон чавхдсаар ямар гайхалтай хөгжим эгшиглүүлэхийг гурван үдэш тухлан соёрхоорой. 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.