Хумс бүгдийг илтгэнэ

      

 

Эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг илтгэдэг чухал эрхтэний нэг бол яалт ч  үгүй гар, тэр ч бүү хэл эмэгтэй хүний насыг гар, хүзүүнээс нь харж болно гэдэг яриа ч бий. Тэгвэл гарын хумснууд тухайн хүний сонирхол, ааш зан,  амьдралын хэв шинжийг нь илтгэдэг гэнэ.

Хурууны хэлбэр, хумсны толь хувь хүний сонирхол, зуршилын байдлыг хэлж өгдөгийг нэгэн шинжээч  тогтоожээ.

Хэрвээ та тод өнгөөр хумсаа буддаг бол  нөхөрсөг хөгжилтэй нэгэн.  Мөн тод өнгөөр давхарлаж буддаг бол та цоглог, эрч хүчтэй тэгсэн хирнээ юмнаас амархан уйдаж, гунигладаг. Бас сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж, бусадтай харилцаж чаддаг, хэн нэгэнд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч чаддаг юм байна.

Хэрвээ та урт, нарийхан хумстай бол тайван, бас маш ухаалаг хүн юм.  Та  хумсаа гоёмсогоор засаж буддаг бол гоо сайхны өндөр мэдрэмжтэй гэсэн үг. 

Даруухан ягаан болон арьсны өнгөөр хумсаа буддаг бүсгүйчүүд өөдрөг үзэлтэй, өглөгч, сайхан сэтгэлтэй, өөрийн бодол санаагаа сайн илэрхийлж чаддаг. Бас ийм бүсгүйчүүд тэвчээртэй, хэнийг ч ялгаварлаж үздэггүй, үнэнч байдаг.

Хэрвээ таны хумс богинохон, цэмцгэр бол та эртэч, эрч хүчтэй, үргэлж бусдын өмнө байхыг хичээдэг бүсгүй юм. Таны энэ зан чанар чинь таныг ямар ч зүйлд амжилт гаргахад зоригжуулж өгдөг.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.