Лууван анагаах шидтэй

Энэ удаа бид бүсгүйчүүддээ өдөр тутамдаа хэрэглэдэг боловч ач тусыг нь төдийлөн анзаардаггүй хүнсний ногоо болох луувангийн анагаах ид шидийг танилцуулъя.
Биднээс эрт үед ч хүмүүс лууванг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж иржээ. Эртний Ромчууд лууванг хатан хаан хэмээн өргөмжилж шүлэг яруу найрагтаа ч магтан дуулсан байдаг. 16-17-р зууны Герман, Францад байсан тогоочийн номуудад луувангаар хийх маш олон төрлийн хоолны жорууд орсон байдаг нь өдгөө ч хадгалагдаж үлджээ. Лууванг хүмүүс зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй янз бүрийн өвчнийг илааршуулахад эмчилгээний журмаар хэрэглэж байжээ. Тухайлбал гэдэсний суулга, шар өвчин, хамар хоолойн эмгэгийг анагаахад лууванг зөгийн балтай хольж хэрэглэвэл үр дүнтэй гэдэг. Учир нь лууван В,С,Д,Е-ийн бүлгийн амин дэмүүдээс гадна иод, магни, төмөр гээд хүний яс эд эсийн хөгжилд хэрэгтэй бичил элемэнтүүдийг ихээр агуулдаг байна. Олон төрлийн ашигтай амин дэмүүд агуулдаг учраас хүүхдийн өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлөхөөс гадна А провитаминтай тул нүдний хараанд сайн төдийгүй ам гэмтэх зүрхний шигдээс өвчнийг ч илааршуулах шидтэй юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







