Азийн эмэгтэй волейболчид Улаанбаатар хотноо

 

 

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн тэмцээн  энэ сарын 9-15-нд болно.

Энэхүү тэмцээнд Киргизстан, Казахстан, Малайз, Монгол, Тайланд, Хонконг зэрэг зургаан улсын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Монголын багийн бүрэлдэхүүнд Олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонбямба тэргүүтэй 22 тамирчин орсон байна. Багийн ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, Р.Тамир нар ажиллах юм. Манай тамирчид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд ордонд бэлтгэлээ хийж байгаа ажээ.

Тус тэмцээнийг олон улсын волейболын холбооны дүрмээр явуулах бөгөөд багууд тойргоор тоглож алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм. Энэхүү тэмцээний бэлтгэл ажлыг шалгахаар Олон улсын волейболын холбооны төлөөлөгч Хятадын иргэн Шүй Хуй, Японы иргэн Ёшихару Нишиваки нар ирж тэмцээн зохион явуулах спортын ордон, эмнэлгийн үйлчилгээ болон хамгаалалт зэрэгтэй танилцсан байна.

2009 онд Тайланд улсын нийслэл Бангкок хотод болсон тэмцээнд Г.Цэцэгжаргал шилдэг тамирчин, П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар шалгарч байсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.