Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Рио-де-Жанейро хотын тухай
2016 оны Зуны олимпийн 31 дэх наадам Рио Де Жанейро хотод болж байгаа учир дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Рио-де-Жанейро нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.

Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшигийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.

Галеао - Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио-де-Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио-де-Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн догшин хотуудын нэг юм.

Рио Де Жанейро хот 1260 км² газар нутгийг эзлэн оршдог, 7 сая гаруй хүнтэй маш том муж. Хүн амынх нь 51.2 хувь нь цагаан арьстан, 36.5 хувь нь өнгөт арьстан юм.

Далайн эргийг тойрон өндөр барилгууд баригдаж, машинууд сүлжилдэж байдаг ч Риогийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудын нэг юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






