Урсгал ус адил урсах амьдрал минь

...Ажлаа таран гэртээ ирлээ. Хүүхдүүдийн хийсэн хоолны үнэр хамар цоргиход тэд маань хэдий нь том болж, би гэдэг хүн ямар ч гэсэн хоол хийж, гэр цэвэрлэхгүй болжээ хэмээн бодогдов. Гэхдээ томрох тусам надтай ярьж, хөөрч ганцаардлыг минь хуваалцдагаа больсоор. Тэд минь сэтгэл зүрхээ хуваалцах хүмүүстэй болжээ.

Хоолоо идэж, хүүхдүүтэйгээ өдөр бүр ярьдаг өнөөх л ойр зуурын үгээ сольчихоод, унтахаар өрөөндөө орлоо. Ажил дээрээ хамт олонтойгоо бужигнан байхад өөрийн ганцаардлыг огт мэдрэхгүй өнгөрөх нь сайхан. Гэвч гэртээ ирэхлээр….

Зөөлөн хөнжилдөө шурган, телевизийн суваг гүйлгэн байтал хос хоёрын янаглан байгаа кино гарч байв.

 

Хэзээ хамгийн сүүлд эр хүнтэй амрагласнаа санахгүй болтлоо “төсөөрчээ”. Хамгийн сүүлд усанд орж байгаад санамсаргүйгээр дур тавьсан минь л санаанд орно. Шүршүүрийн даралттай усыг эрхтэн рүүгээ чиглүүлэн удаан шүршихэд би гайхалтайгаар дур тавьж, таашаал авч билээ.

Өөрийн эрхгүй сэрэл минь хөдлөж, тэсэлгүй босон өөрөөсөө хүртэл нууж, далдын далд хийсэн хиймэл эр бэлэг эрхтэнг гаргаж ирлээ. Би жинхэнэ, гал халуун секс хийхийг юунаас илүү хүсэж бие сэтгэлийн таашаал авахын тулд, энэ л мөчид хэнийг ч хамаагүй халуун хөнжилдөө оруулахад бэлэн байна. “Энэ хиймэл эрхтэний оронд чи минь байсан бол...” гэж шүүрс алдана. Чамайг “ямар байдгийг” дурсан санахыг хичээсэн боловч харин ч эсрэгээрээ жил хагасын өмнө янаг амрагийн холбоотой байсан залуу л санаанд орж ирээд, холын чамтай биш утас хэд цохиод л уулзаж болох түүнтэй учрахыг хүслээ.

Чи яваад арван гурван жил болжээ. Явсан жил чинь олон ч олсон юмгүй, ахуй амьдрал минь тэр л хэвээрээ. Амьдрал урсгал усны адил урсан, энэ олон жилийг ардаа үлдээж буй нь юутай харамсалтай. Арван гурван жил хол байсан чамтай одоо би сайхан байна гэдэгт итгэлгүй л байна. Бие холдвол сэтгэл холдоно оо гэж, чи бид хоёрыг энэ хоёр хүүхэд л холбож байгаа.

Ерээд оны сүүлээр хэлтэй хэлгүй нь хамаагүй хөлтэй бол гадаад явж мөнгө олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн залуус гадны орныг зорьцгоосон. Тэдний нэг болж чи холын Америк орныг зорин явахад, би дөнгөж хорин наймхан настай хоёр жаахан хүүхэдтэйгээ үлдсэн. Чамайг санахын дээдээр санаж байсан ч удахгүй чамаас ирэх мөнгийг хүлээн араас чинь очих итгэл алдраагүй байсан. Америкт амьдардаг хүмүүсээс хүүтэй зээлж явуулсан мөнгөөр чинь визэнд хэд хэд ороод бүтэлгүйтэж, чамайг тэнд өрөнд оруулж чи ч ирэхийн аргагүй, би ч очиж чадахгүй болсон. Нэгэнт очиж чадахгүй юм чинь хүүхдүүдээ сайн хараад чамайг хүлээх л үлдсэн. Хүнээс зээлсэн хүүтэй мөнгөө төлж, дараа нь тогтсон ажилтай болох гээд, бидэнд юу ч явуулдаггүй байхад ямар хэцүү байсан гэж бодно. Гэвч би өнгө мөнгө дагаж яваагүй. Залуухан намайг эргүүлэх эрчүүд олон байсан ч  би тэднийг сонголгүй журамтайгаар чамайг хүлээх гэж өөртөө энэ “найз”-ыг худалдан авч, түүнийгээ нуух газраа олж ядан байж билээ. Цагийн уртад амьгүй “найз”-аасаа би уйдаж хэн нэгнийг мөрөөдөх болсон. Хажуугаар нь найз хүүхнүүд чи секс хийхгүй ингээд яваад байвал эрт цэвэршинэ шүү? гэж айлгаад, царай зүсээр тааруухан ч гэр бүлгүй өөрөөсөө нэлээд хэд дүү залуутай учирч, дотно харьцаанд орж, бие сэтгэлийн дутуугаа нөхөж хэсэг явсан боловч, гэр бүлгүй юм байна гэж олзуурхаад байсан минь бүр эсрэгээр эргэж, өнөө залуу өглөө орой ялгалгүй залгаж, орон гэрийн үүдээр эргэлдэж, хүүхдүүдийн минь дургүйг хүргэснээр бүх зүйл цэглэгдсэн.  Найз хүүхнүүд, чи царай зүс гайгүй байж, олигтойхон хүний нууц амраг болооч, цаад томчууд чинь бүгд л нууц амрагтай гэж шөвөгдөхөд... Нээрээ хэн нэгэнд бие сэтгэлийн жаргал өгөөд, шанд нь амьдрал ахуй, том болсон хүүхдүүдэд минь нэмэртэй юм болов уу гэж бодно. Өөрийгөө эргүүлэх эрчүүдэд өндөр цензүр тавьж явсаар юу ч үгүй хоцорлоо. Одоо би дөчин насны босгон дээр байна. Сард явуулах нөхрийн мөнгө амьдралын нэгээхэн хэсэг болсон учир түүний хэлсэн болгонд итгэж салж ч чадахгүй байсаар. Чамайг би тэнд хэн нэгэнд бие сэтгэлээ өгсөн гэдгийг мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрхөөс өөр арга надад алга даа. Хүүхдүүд маань хэдийнэ насанд хүрч би хэн нэгэнд бие сэтгэлээ зориулах биш зөвхөн тэднийхээ төлөө зүтгэсээр. Надад таалагдах үеийн эрчүүд, залуухан жаахан охин сонирхон, харин намайг хөгшин өвөө эргүүлж уур хүргэнэ.

Би яг над шиг эр нөхрөө хүлээж суугаа бүсгүйчүүд одоо хэдэн мянга байгаа тухай бодоход сэтгэл урагдаж, зөвхөн хүлээхийн төлөө амьдарсан тэдний амьдрал зөвхөн надаар дуусгавар болоосой хэмээн бодож сууна.  Одоо бид хоёр дахин нэг гэрт эр эм хоёр шиг байж аз жаргалтай амьдрах болов уу?

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.