Ахуйн зөвлөгөөнүүд
2012-04-03

- Костюмны өмдийг индүүдэхдээ цууны уусмалд норгосон алчуур тавьж индүүдээд хатсан хойно нь дахин чийгтэй зузаан цаас тавьж индүүдвэл өмдний нугалаас удаан гардаг байна.
- Шинэ хивснээс хог багагүй хэмжээгээр гарсаар л байдаг. Хивсийг шинэ дээр нь хойд талаас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршиж хог гарах нь багасдаг.
- Тосыг будгаар будсан хаалга, цонх ханыг цэвэрлэхдээ бүлээн усанд бага зэрэг наштирын спирт холиод угаавал будаг нь бүрсийж гандахгүй.
- Зэс, хөнгөн цагаан, ширэм мөн паалан нь ховхорсон саванд хоол хийж, жимс ногоог хадгалах хэрэггүй. Учир нь эдгээр саванд хийсэн хүнсний бүтээгдэхүүний витаминлаг чанар алдагддаг.
- Төмс, лууван, алим, манжингийн хальсийг маш нимгэн авах нь чухал байдаг. Энэ нь хэмнэлтэндээ бус, хальсны дор витамин ихээр алдагдуулдаг.
- Хоол хийх үед гарнаас сонгино, сармис, загасны үнэр шингэж эвгүй үнэртдэг. Энэ үнэрийг нимбэгнийн хальсаар арчвал амархан арилдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
