Рианна шивээсээ зарж эхэлжээ


Попын нэрт дуучин Рианнагийн бие дээр янз бүрийн 20 орчим шивээс байдаг билээ. Тиймээс тэр бие дээрх уран зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ.

Америкийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Жеки Эйштэй хамтраад тэрбээр флэш-тату буюу түр зуурын шивээсний бүхэл бүтэн цуглуулгыг гаргасан нь өдгөө наранд биеэ шарах дуртай хүмүүсийн дунд жинхэнэ дэлгэрч байгаа аж.


Ийм шивээс эрэлттэй байх нь аргагүй юм. Тэдгээрийг ердөө арьсан дээрээ наах бөгөөд хэд хоногийн дараа арилж орхидог билээ. Борлосон биен дээр алтлаг юм уу мөнгөлөг өнгөтэй ийм шивээс наавал тун ч донжлог харагддаг гэнэ шүү.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.