ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.06
2012 оны 04 дүгээр сарын 06
Бас нэгэн сайхан өдөр эхэлж байна. Бүсгүйчүүдээ. Өдөр бүхнийг аз жаргалтай угтаж, амар амгалан өнгөрүүлж байгаарай.
Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд романтик өдөр тохиох нь. Боломжийг бүү алдаарай. Хайрттайгаа энэ үдийг өнгөрүүлэхэд яг тохирох өдөр. Ганц бие хонины ордныхонд санаандгүй учрал ирж магадгүй.
Зарим хонины ордныхонд гэрлэх санал ирж, аз жаргалдаа умбах болно. Ганц бие хонины ордны бүсгүйчүүд өнөөдөр “гоё дээрээ” тавиад гараарай. Сайхан учрал ирнэ шүү.
Хавар хайр хоёр хажууд чинь ирчихсэн байгаа шүү.
Үхэрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхон хэтэрхий мэдрэмтгий байж, сэтгэл нь зовниж, айдас түгшүүртэй байх нь. Шийдэж чадахгүй байгаа асуудлуудаа аав ээжтэйгээ ярилцаж чадвал зөв шийдэлд хүрнэ.
Хэт мэдрэмтгий ийм үедээ ганцаараа байж зөвхөн өөртөө анхаарч, эрүүл мэнд гоо сайхандаа цагийг зориулаарай. Саунд ороод өөртэйгөө ярилцсан ч болно шүү дээ.
Ихэрийн ордны бүсгүйчүүд

Өглөөг дасгал хийж эхэл. энэ бүтэн өдрийг эрч хүчээр дүүрэн байлгах болно. Өдрийн хоолыг хайрттайгаа хамт идэж, үдшийг хамт өнгөрүүлээрэй. Оюуны зуршил мартагдахгүй бололтой. Хэрэгтэй үед найздаа тусал. Өөрийн амьдралаа сайжирч байгааг хар. Инээд хөөр тань сайнаар тусгах болно.
Харин долоо хоногийн сүүлээр байрны эзэн эсвэл эцэг эхэд чинь асуудлууд гарч ирэх бололтой. Харилцаагаа битгий тасал. Тэвчээртэй бай. Бодит үнэнийг иртэл хүлээ.
Мэлхийн ордны бүсгүйчүүд

Мэлхийн ордны бүсгүйчүүд өнөөдөр сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй гэгэлзсэн өдөр болох нь. Ажил дээрээ болон гэртээ байхдаа сэтгэл хөдлөлөө дарж тайван байхыг хичээгээрэй. Эс тэгвэл үл ойлголцол юмуу, үг сөрж хэрүүл шуугиан болох магадлалтай. Зарим мэлхийнүүдийн хувьд өнөөдөр чухал шийдвэр гаргах өдөр. Зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнан, шийдвэрээ гаргаарай.
Арслангийн ордны бүсгүйчүүд

Арслангийн ордныхны хувьд өнөөдөр өөрийгөө олж авах өдөр. Сэтгэл хөдлөлөө барьж өөрийгөө ойлгохыг хичээ. Сэтгэл доторх уйтгар гуниг, бухимдал, баяр баясгалантай зүйлүүдээ нэгд нэгэнгүй тэмдэглэлийн дэвтэртээ буулга. Дахин дахин унш. Та өөрийн дотоод сэтгэл юуг хүсч байгааг олж мэдэх болно.
Таны сэтгэл хөдлөл, таны ааш занг илтгэдэг. Таны царайнаас л таныг өнөөдөр ямар байгааг харж болдог.
Өөрийгөө ойлго, хайрла. Хайр энэрлийг бусдад түгээж бай. Хайрын хариуд хайр л ирнэ. Эхлээд өөрийгөө эрт олоод, дараа нь бусдыг хай.
Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны хувьд хувирамтгай, сэтгэл хөдлөл ихтэй өдөр болох нь. Сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаад хандах хэрэггүй. Хийх гэж байгаа зүйл чинь нэг л эргэлзээтэй санагдаад байвал зүгээр л хойш нь тавь, хийх гэсний хэрэггүй.
Бүхий л зүйлийг чадах юм шиг сэтгэгдэл төрж, эрч хүчтэй болсон мэт санагдах болно. Үүнд итгэсний хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд ярвигтай асуудал гарч болзошгүй. Олон хүмүүс таньд атаархаж таны амжилтыг үгүйсгэх болно. Та тэдэнтэй маргах гэсний хэрэггүй.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд сэтгэл зовоосон өдөр. Ямар нэгэн зүйл сэтгэлийг чинь зовоогоод байгаа бол хэн нэгэнтэй ярилц. Олон нийтийн газар очихоос татгалз, өөрийн муухай ааш араншингаа хянаж сур. Бодлогогүй үг бүү хэл. Сэтгэл догдлуулсан учрал таныг хүлээж байна.
Энэ үдэш өөрийгөө тайвшруулж халуун ваннанд орж, өөрийнхөө тухай бодоорой. Сайханы тухай бод, сайхан зүүд зүүдлээрэй бүсгүй минь.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд таагүй мэдрэмж төрүүлсэн өдөр болох нь. Биеийн эсэргүүцэл суларч, эрч хүч тань буурах болно. Амин дэм хэрэглэ. Өнөөдөр ажил тань бага байвал гэртээ үлдэж, ажлаасаа түр холд. Ажил дээрээ байвал дарамттай, бүтээмжгүй байх болно. Өнөөдөр ядарч туйлдсан биеэ цэнэглэж, массаж хийлгэ, амттай тэжээллэг хоолоор ходоодоо баярлуул.
Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхон өөрийнхөө эрүүл ухаан, зөн совиндоо итгэ. Сайхан зүүд зүүдэлвэл биелэх магадлалтай. Дайснуудынхаа нууц явуулгаас болгоомжил. Шинэ үзэл бодол, зан чанараар өөрийгөө цэнэглэ.
Тасалгаанаас гарч, гадаад ертөнцийн амьдралтай танилцаарай. Өнөөдөр согтууруулах ундаа уусны хэрэггүй. Бие чинь хямарч, толгой чинь өвдөх магадлалтай тул биеэ анхаараарай.
Матрын ордны бүсгүйчүүд

Матрын ордныхны хувьд өнөөдөр цухал төрж, уур хүргэсэн өдөр байна. Учир нь гэвэл нэлээд завгүй ажилтай байх бөгөөд ажил бүтэмжгүй байх нь.
Бичиг цаасны ажлаа цэгцэлж, хариуцлагаа өндөржүүл. Аливаа зүйлд хайнга хандсанаас болж алдаа гаргаж болзошгүй. Биеэ барьж, уул хилэнгээ тэвч. Ууртай байхдаа хэлсэн үг, гаргасан шийдвэр хожмын өдөр таныг шаналган зовоох болно. Өнөөдрийн ажлын дараа хэн нэгэн уулзах санал тавибал зөвшөөрөөрэй.
Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд тааламжтай бөгөөд бүхий л зүйлд хянуур нухацтай хандах өдөр байх нь.
Эсрэг хүйсний хүмүүстэй харьцахдаа болгоомжтой хандаарай. Тэд танийг сонжиж, сөрж үзэх байх шүү. Хэрэв та бусадтай санал нийлэхгүй байвал, тэдний санал бодлыг хүндэтгэн ухаалаг байгаарай. Хайр дурлалын хувьд бүтэмжтэй байж, хайрын бурхан таныг гэгээн гэрлээрээ төөнөх болно. Өнөөдөр хумхын бүсгүйчүүд олон нийтийн ажилд оролцож, шинэ хүмүүстэй танилцвал хожмын ажилд тань хэрэг болно.
Загасны ордны бүсгүйчүүд

Загасны ордныхны хувьд өнөөдөр бяцхан төвөгтэй өдөр болох нь. Амьдралыг нэг биш олон өнцөгөөс хар. Мөнгө санхүүгийнхээ асуудалд анхаарч, дэлгүүрээс авах гэж байгаа зүйлүүдийнхээ үнийг анзаарч нэг хараарай. Хэт үрэлгэн байдагаа орхи. Ингэж чадвал гэрийн тань санхүүд эргэлт гарна.
Хайрт чинь тодорхой бус зан гаргавал та зүгээр л тэвчээртэй байгаарай. Загасны ордныхон өнөөдөр согтууруулах ундаанаас татгалзсан нь дээр шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







