Цахилгаан холигчид коктейль бэлдэх

Энэ удаад эзэгтэй нартаа зориулж гэртээ коктейль хэрхэн бэлдэх тухай зааврыг орууллаа. Айл бүрт цахилгаан холигч буюу миксер байдаг болсон цаг. Тиймээс эзэгтэй нар маань гэртээ өөрийн гараар амтлаг коктейль бэлдэхийг санал болгож байна.

Холигчны хувьд маш хүчтэй мотортой байдаг учир хольцыг нарийн сайн хольж чаддаг. Гэхдээ холих ундааны жорд өндөг, цөцгий, жимс, сүү заавал орох ёстойг анхаараарай. Их хэмжээний коктейль бэлтгэхэд цахилгаан холигчийг ашиглах нь тун тохиромжтой.

А. Хэрэглэхийн өмнө аягаа хөргөнө. Дараа нь нэг хүрз нунтагласан мөс эсвэл 2-3 дөрвөлжин мөс холигчиндоо хийнэ

Б. Өөрийн хүссэнээр жороо бэлтгэн хэмжиж мөсөн дээрээ хийж таглаад нэгдүгээр үе дээр тавьж 10 секунд орчим хольсны дараа хоёрдугаар үед шилжүүлж мөн 10 секунд болгоход хангалттай

В. Урьдчилан хөргөсөн аяганд ундаагаа хийж шингэлэхэд амны цангаа гаргасан амтлаг ундаа бэлэн болно. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(59.153.114.19) 2016-09-08 15:36:10
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
azjarg***** (112.72.13.115) 2015-03-05 16:26:58
mash ih taalagdlaa