ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.07

“Наран ээсэн хаврын цэнхэр өдрүүдэд би дуртай. Хааяа хааяахан хувисганан босох шар салхинд нь ч дуртай.  Монголын хавар ааш зан муутай ч, Монголд хавар ирэхэд би дуртай...”

 

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхон тууштай байх өдөр болох нь. Хайр дурлалын хувьд оргилсон их хайраар бялхсан сайхан мэдрэмж төрнө. Гэрийнхээ тавилгыг өөрчлөөд нэг үзээрэй. Шинэ тавилга худалдаж  авах гэж байгаа бол өнөөдөр яг таарна.

Өнөөдөр таньд хэн нэгэн зовлонгоо ярих байх, та түүнд итгэл сэтгэлээр туслаарай.

 

 

Үхэрийн ордны бүсгүйчүүд

Үхэрийн ордныхонд өнөөдөр амаргүй асуудлууд тулгарсан таагүй өдөр байх нь.  Энэ нь танд хүнд санагдаж, сэтгэлээр унахад хүргэнэ. Гэвч та сэтгэлээр унахад хүргэнэ. Гэвч та сэтгэлийн тэнхээтэй байж, асуудал бүрийг нухацтай бодож, зөв шийдвэр гаргахын хичээ. Сэтгэл доторхоо цэгцэл.

Хайр дурлалын холбоотой асуудалд дэвшил гарна. Оройн хоолыг өөрөө бэлтгэж, гэр бүлийнхэндээ сюрприз бариарай. Тэд таньд чин сэтгэлээсээ баярлах болно.

 

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Та гэртээ нэг хямралаас болж дуудагдаж ирэх бололтой. Тэр хэлсэн, энэ хэлсэн гэж нэгнийг битгий барьж ав. Бүхэл бүтэн зүрхийг бүхэлдээ өөр харагдахаар эргүүлчихсэн бололтой. Байрны эзэн эсвэл эцэг эхэд чинь асуудлууд гарч ирэх бололтой. Харилцаагаа битгий тасла. Асуудал тооцох болно. Тиймээс одоо үүнийг шийдвэрлэ. Шаргуу ажиллах нь таашаал болж чадна. Мөнгө үрж сэтгэл санаагаа тайвшруул. Өнөө шөнө танд ер бусын мөрөөдлүүд байх бололтой. Үзэг цаас аваад бичээрэй.

 

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийн ордныхны хувьд олон зүйл давхцсан өдөр болох нь. Гэр бүлдээ анхаарал тавьж, тэдэндээ эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд та хичээх хэрэгтэй. Ялихгүй зүйлээс болж маргаан үүсч магадгүй.

Өнөөдөр уулзалтын санал хүлээж авах хэрэггүй.

 

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордны бүсгүйчүүдийн сэтгэл их л эмзэг байх нь. Өнгөрсөн бүх дурсамжаа эргэн санаж уйтгарлан хэвтэх бололтой.  Хайртай хүнээсээ хагацсан Арслангийнханд  өнөөдөр бүүр хэцүү байх нь. Түүнгүйгээр амьдрахад таньд хэцүү санагдаж байгаа бол сэтгэлээ барьж өөрийн итгэдэг найзтайгаа уулзаж сэтгэлээ нээ. Өөр зүйлд анхаарлаа хандуул. Кино, жүжиг үз, сонирхолтой сонин сэтгүүл унш. Ганцаардлаас өөрийгөө авар.  Та чадна.

 

 

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхны хувьд өнөөдөр зөрчил маргаантай өдөр болох нь.  Хайртай хүнтэйгээ нэлээд зөрчилдөх ба та тайван хүлээцтэй байснаар асуудал  тааламжтайгаар шийдэгдэнэ.

Та өсвөр насны хүүхэдтэй бол түүнээсээ өө сэв эрэхийн оронд, хамтдаа ярилцаж урам зориг өгөөрэй.

Аялалаар явахаар шийдсэн бол зардалаа сайн тооцоорой.

 

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхны хувьд урам  зоригоор дүүрэн өдөр болох нь. Танд аливааг хийж бүтээх эрч хүч нэмэгдэж, ажлын ачаалал даах чадвар чинь улам ихсэнэ. Өнөөдөр эрүүл мэнддээ багахан цаг зарцуулаарай.  Амин дэмтэй хоол хүнс хэрэглэ. 

Урьд шөнийн зүүд чинь  биелэх магадлалтай.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Хилэнцүүд өнөөдөр багагүй уурлаж, бас уурлуулах өдөр болох нь. Угийн уур хилэн ихтэй хилэнцүүд өнөөдөр өөрийгөө тайвшруулж бясалгал хийвэл яасан юм бэ? Хувийн амьдрал, ажил хоёроо салгаж сур.

Өнөөдөр Хилэнцийнхэн дэлгүүр хэсээд хэрэггүй. Худалдаж авсан зүйл чинь  гэртээ ирээд үзэхэд таалагдахгүй байж магадгүй.

Буулт хийх нь хилэнцүүдэд сайхан мэдрэмж төрүүлнэ.

 

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхны бие тавгүйрхэж, өвдөх магадлал өндөр байна. Хоол хүнсээ  зохицуул. Их идэж, хоолоо хэтрүүлбэл ходоод гэдэс хямарч хортой үр дагавартай.

Өнөөдөр хайрттайгаа харилцахад амаргүй байх нь.  Хайртай хүн чинь таньд туниж  гомдох вий.  Хайрын халуухан үгсээ харамгүй хэлээрэй.

 

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд бяцхан дарамттай өдөр болох нь. Хэцүү асуудал таныг сорино. Болгоомжтой хандаарай. Өнөөдрийн хувьд матрынхан оюуны ажлаа хойш тавиад, сайхан амрахыг хичээ. Ямар нэгэн шийдвэр гаргахаас татгалз. Хэн нэгэнтэй ам муруйж муудалцах гээд байвал, та буулт хийгээрэй. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө. Гэрийнхнийхээ дуртай хоолыг хийж өгөөд, амралтын өдрөө зугаатай өнгөрүүлээрэй.

 

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд эерэг, таатай өдөр болох нь.  Та энэ өдөр архи, тамхи, кофеноос татгалзаж, биеийн тамир спортоор хичээллэж эсвэл цэвэр агаарт гарч зөв хооллон амраарай.

Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа бол, өнөөдөр шинэ боломжийг хайхад таатай цаг нь байна. Өнөөдөр шинэ танилтай болвол хожмын өдөр тэр хүн чинь таньд том тус хүргэх болно.

Ходоодоо амрааж хөнгөн хооллоорой. 

 

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд бухимдалтай, стресстэй өдөр байх нь.  Эргэн тойрон дахь хүмүүс чинь уурыг чинь хүргээд байвал та зүгээр л амаа хамхиад чимээгүй байхыг хичээгээрэй. Үг сөрвөл хэрүүл болно. Өнөөдрийг та спорт эсвэл цэнгээнт бүжгээр хичээллэн өнгөрөөвөл стресс чинь арилна. Хэт их дарамт, стресстэй байвал бүх бие эрхтэнд  чинь нөлөөлж өвчлөх шалтгаан болдог гэдгийг мартуузай.

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.