Хоол хүнсээрээ дамжуулах өвдөлтөө зогсоох арга


Таны бие өвдөж зовиурлаад байна уу? Эм уумааргүй байна уу? Тэгвэл хаана өвдөж байгаагаас чинь хамаарч юу идэхийг чинь зааж өгье.

Хөл

Таныг шөнө унтаж байхад дасгал хөдөлгөөн хийх үед хөл чинь өвддөг бол улаан лоольны шүүсийг нь их хэмжээгээр уугаарай.

Хоолой

Хоолой тань өвдөж зовиурлаад, юм идэж уухад хөндүүр байгаа бол гаатай цайг санал болгож байна.

Шээсний сүв

Бие засахад хөндүүрлэж өвдөж байна уу? Тэгвэл танд нэрсийг санал болгомоор байна. Нэрс нь аливаа халдвар вирусыг устгахад тустай.

Үений үрэвсэл

Цагаан гаа болон цагаан гааны үндэс нь булчин суллах, архаг үе мөчний үрэвсэлд хэрэглэдэг шилдэг арга юм.

Сайрталт

Арьсны хэт их хуурайшилтаас болоод хорсож өвдөж байгаа бол улаан чинжүү идвэл өвчин бага хугацаанд ч болов намдах болно.

Үе мөчний өвдөлт

Зургаан халбага оливийн тосыг бага зэрэг буцалгаад дээрээс нь 1 аяга сармис хийнэ. 10 минут буцалгаад хөрмөгц нь өвдөж буй хэсэг дээрээ тавьж хэрэглэнэ. Дараа нь тухайн хэсгээ цэвэрлээрэй!

Шүд өвдөх

Хамгийн хурдан бөгөөд шилэгдсэн арга бол сармис зажлах юм.

Цээж хорсох

Алимны шүүс хамгийн үр дүнтэй арга шүү.

Толгой өвдөх

Аспирны байгаль дээрх хувилбар болох цагаан бургасны холтосыг өвчин намдаахад үр дүнтэй болох нь батлагдсан юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.