Өрнийн зурлага 2012 оны 04 дүгээр сарын10
2012 оны 04 дүгээр сарын10
“Цаг хугацааны машин зогсолтгүй урагшилсаар харин хүмүүсийн амьдрал...”
Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхон тууштай байх өдөр болох нь. Хайр дурлалын хувьд оргилсон их хайраар бялхсан сайзхан мэдрэмж төрнө. Гэрийнхээ тавилгыг өөрчлөөд нэг үзээрэй. Шинэ тавилга худалдаж авах гэж байгаа бол өнөөдөр яг таарна.
Өнөөдөр таньд хэн нэгэн зовлонгоо ярих байх, та түүнд итгэл сэтгэлээр туслаарай.
Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхэрийн ордны бүсгүйчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй байх ч үр дүнтэй өдөр болох нь.
Аливаа эерэг талаас нь харж, дүгнэж бай. Шинэ ажлын санал ирнэ. Аялал, зугаалгаар явахад тохиромжтой өдөр. Удирдлагаасаа магтаалын үг сонсч, ажиллах эрч хүч нэмэгдэнэ. Санхүүгийн хувьд тооцоолоогүй зардал гарч мэдэх нь. Хайрын тэнгэр таныг ивээж байна.
Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийн ордны бүсгүйчүүдийн хувьд сайхан мэдээ сонсох таатай өдөр болох нь. Харин мэлхийнийхэн өнөөдөр эрүүл мэнддээ онцгой анхаараарай. Ойрд шүдний, эмэгтэйчүүдийн эмнэлэг ороогүй бол өнөөдөр ороход яг тохирно. Хавар болж биеийн эсэргүүцэл суларч байгаа бол амин дэм хэрэглээрэй.
Хайр дурлалын хувьд өмнөх хайраас чинь халуун дулаан үгтэй мессеж ирж, таныг догдлуулна. Гэхдээ харилцаагаа сэргээх гэж яаралтгүй.
Арслангийн ордны бүсгүйчүүд

Арслангийн ордны бүсгүйчүүдийн хувьд өнөөдөр юм юманд санаа зовсон тааламжгүй, хэцүү өдөр болох нь. Бүх зүйл таны эсрэг болсон мэт сэтгэгдэл төрнө. Гэвч та ухаантай, тэвчээртэй байгаарай. Ирээдүйн ажил, амьдралдаа зориулж өөрийн төлөвлөгөөгөө гарга.
Хоол боловсруулах эрхтэнүүд тань өвчлөх магадлал өндөр байна. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус.
Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхоны хувьд эрч хүчээр дүүрэн, хөгжилтэй сайхан өдөр болох нь. Гэр бүлдээ анхаар. Гэрийнхээ тавилгануудын байрлалыг өөрчил. Шинэ тавилга худалдан авах гэж байгаа бол өнөөдөр сонго. Санхүүтэй холбоотой хэд хэдэн асуудал гарч ирнэ, эерэгээр шийд.
Таниас хэн нэгэн санхүүгийн тусламж хүсвэл, та өглөгийн гараа сунгаарай. Хайр дурлалын хувьд охины ордныхонд од гаргис онцгой нөлөө үзүүлэхгүй нь. Хуучин хайраа санана. Түүнтэйгээ уулзахыг хүснэ. Гэвч ингэсний хэрэггүй.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхоны хувьд учир нь үл олдсон төвөгтэй өдөр. Ажилдаа анхаарч жижиг, сажиг асуудалруу өнгийхөө боль. Идэж, ууж байгаа зүйлдээ анхаарч өөрт хэрэгтэй хүнсний зүйлээ хэрэглэ. Хэн нэгэнд муу санахаа боль. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, нээлттэй бай.
Хайр дурлалын хувьд таныг хайрын охин тэнгэр ивээж байна. боложмийг бүү алд.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийнхний хувьд идэвх санаачилгатай өдөр болох нь. Та нарт амьдралаа өөрчлөх боломж ирж байна. Шүүрээд аваарай. Санхүүгийн хувьд ч таатай байх ба өр зээл тавих гээд хэрэггүй, тооцоотой бай. Хилэнцүүд угийн нягт нямбай хүмүүс. Гэвч болгоомж илүүдэхгүй. Таньд таалагддаггүй хүн таныг болзоонд урихвий. Татгалзаад хэрэггүй. Хүний сайхан сэтгэлийг хүндэл.
Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумынханы хувьд сэтгэл өөдрөг, эрч хүчтэй бусдын хайрыг татсан тааламжтай өдөр болох нь.
Санхүү мөнгөтэй холбоотой асуудал гарч ирэх магадлалтай. Хайр дурлалын хувьд таатай бус болзоо таныг хүлээж байна. Эвгүй байдалд орж, өөрөөсөө ичнэ. Болзоонд явах гэж байгаа бол өөртөө таардаг, таалагддаг хамгийн гоё хувцасаа өмсөөрэй. Хэт өндөр өсгийт хэрэггүй шүү.
Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхоны хувьд зөн совиндоо итгэх өдөр. Таны зүүд биелэх магадлалтай учир сайхан зүүднүүдээ эргэн санахыг хичээгээрэй. Уран бүтээлч матрынхан ер бусын шинэлэг санаа олж, урам зориг дүүрэн байна.
Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханд. Аливаа зүйлд олон талаас нь харж байж дүгнэлтээ хийгээрэй. Санхүүгийн хувьд зарлага ихтэй байх нь. Сэтгэл дотроо хадгалж яваа таагүй зүйлүүдээ март.
Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордны бүсгүйчүүдийн хувьд бяцхан бухимдал төрүүлсэн таагүй өдөр болох нь. Өөрийгөө хянах чадваргүй болж хэн нэгэнтэй муудалцана. Хэлж ярих үгээ цэгнэж ухаантай бай.
Гэр бүлдээ цаг гарга. Амьдралын хэмнэлээ өөрчил. Бусадтай эелдэг харьц. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус байна. Ер нь өнөөдөр хэнтэй ч уулзалгүй, утсаар ч ярилгүй гэртээ байсан нь дээр.
Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд ажилдаа төвлөрч чадвал том үр дүнд хүрнэ. Хувийн зохион байгуулалттай байж цагийг хий дэмий зүйлд бүү зарцуул. Өнөөдөр загасны ордны бүсгүйчүүд өмнө муудалцсан хүмүүстэйгээ эвлэрч сэтгэл хангалуун байна.
Хуучин хайрт чинь чамайг санаж утасдвал битгий гайхаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







