Ice bucket challenge үргэлжилсээр

Холливүүд, шоу бизнесийн гээд аль ч салбарт багтдаг “од” бүсгүй Парис Хилтон өнгөрсөн 28-ы өдөр Ибика арал дээр болсон нэгэн шоуны үеэр олны өмнө Ice Bucket Challenge хийжээ.

Хар тамхи хэрэглэсэн, согтуугаар жолоо барьсан гээд онцгүй мэдээллээр дүүрэн байдаг бүсгүй маань энэ удаад ALS-т зориулан мөстэй усанд цохиулах аянд ийнхүү нэгдсэн байна.

Тэрээр энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд DJ Chuckie, Birdman5star8 , Lil Wayne нарыг 24 цагийн дотор мөстэй усанд цохиулах дуэлд дууджээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.