Бодибилдингийн аварга бүсгүй найз залуутай болохыг хүсдэг

Их Британийн иргэн Рене Кэмпбелл бодибилдингийн дэлхийн аварга болох гэж олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Гэвч 35 настай булчинлаг бүсгүйг эрчүүд болзоонд урихаа больжээ. Рене сүүлийн найман жил ганц бие яваа гэнэ. Хоёр хүүхэдтэй, нөхрөөсөө салсан Ренег харсан эрчүүд шууд л яваад өгдөг аж. Таван жилийн өмнө жирийн англи бүсгүй байсан Рене өдөрт хоёр цаг эрчимтэй бэлтгэл хийж, хоолны чанд дэглэм барьсны хүчинд одоогийнх шиг булчинлаг болжээ.

Ренегийн нөхрөөсөө салсан нь бодибилдингээр хичээллэснээс болсон гэж ээж нь хэлдэг ч бүсгүй өөрөөрөө бахархдаг гэнэ. Рене хоёр жилийн өмнө нэг залуутай болзсон ч түүний сонирхлыг ойлгоогүй  яваад өгчээ. Бүсгүй одоо ч өөрийг нь ойлгож дэмжих, дуртай хоолыг нь хийж өгөх эр хүнийг хайж байгаа аж. Гэвч түүний эршүүд царай, булчинлаг байдал нь эр хүнтэй ойртож дотносоход саад болдог гэнэ. 

2008 онд бодибилдингээр хичээллэж эхлэхдээ Рене биеийн өв тэгш хөгжилтэй болохыг мөрөөджээ. Ренег Их Британийн үндэсний аварга болоход хэн ч гайхаагүй юм. Харин одоо бүсгүй өөрийнхөө гадаад төрхөнд хэзээ хэзээнээс илүү сэтгэл хангалуун болсон гэнэ. Бодибилдингтэй хуримласан гэж ярьдаг Рене өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэжээ.

Н.Рэй

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.