Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 7

“Эзэгтэй танд өгөх даалгавар байна” булангийн энэ долоо хоногийн даалгавар “Оройн зоогонд урьж байна” нэртэй. Энэ удаа Цэцэн авхай нь та бүхэндээ зориулж романтик үдшийн зоог санал болгож байна. Үргэлж эр нөхөр нь санаачлага гаргаж, эмэгтэйгээ урьж байх ёстой гэсэн дүрмээ өнөөдөр халж, харин бүсгүй та хайртыгаа дайлаарай.
Романтик үдэш зөвхөн та хоёрынх л байх ёстой. Үр хүүхэд, ажил төрөл, ар гэрийн асуудлуудыг түр хойш нь тавиад халуухан үдшийг өнгөрөө. Та байхгүй л бол сүйрчих юм шиг санагддаг бүх ажлаа орхи. Маргааш болоход бүх зүйл хэвийн, бүх хүмүүс амьд л байх болно. Тиймээс энэ өдөр хамгийн дэгжин даашинзаа өмсөөд, хамгийн тансаг үнэртнээ ханхлуулан хайртдаа хамаг бүхнээ зориулаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







