2D, 3D, 4D, 5D ЭХОНЫ ЯЛГАА


2D_ЭХО: 2D гэдэг нь хэт авиа оношилгооны үндэс бөгөөд хар болон цагаан өнгөөр дүрсэлж тухайн эрхтний бүтэц, үйл ажиллагааг үнэлдэг стандарт арга юм. Нэг хавтгайд зүслэг хийж бичлэг болгон хадгалж болно.

3D_ЭХО: 3D эхо гэдэг нь аливаа дүрсийг орчлонгийн босоо, хэвтээ, хөндлөн тэнхлэгүүдээр биетийг эзэлхүүнт дүрс болгон харуулдаг. Давуу тал:
• Ургийн нүүрний гажиг болон уруулын сэтэрхий оношлох
• Ургийн араг ясны болон мэдрэлийн гуурсны гажиг оношлох
• Богино хугацаанд стандарт зүслэгээр харах

 4D_ЭХО : 4D технологи нь эзэлхүүнт дүрсийг бодит цаг хугацаанд нь физиологийн үйл хөдөлгөөнтэйгээр дүрслэн харуулдаг дэвшилтэт арга юм.

5D_ЭХО: 5D технологи хагас автомат ажиллагаатай бөгөөд ургийн зүрх, тархи, урт яснууд, хүзүүний арын зайг автоматаар зүслэг хийж зөв хэмжилтүүдийг хийдэг. Энэ нь эмч нарын цагийг хэмнэхээс гадна алдаа гарах эрсдлийг багасгаж байгаагаар давуу юм. 5D cine гэдэг нь тусгай дэлгэцэн дээр шил зүүж илүү бодитоор харагдуулдаг.

Эхо_оношилгооны үед хүний бие махбодийн эд эсэд, молекулын түвшинд бага хэмжээний дулаан үүсдэгийг эрдэмтэд тогтоосон хэдий ч энэ нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө учруулдаггүй байна.

"ИРЭЭДҮЙЭМНЭЛЭГ"  ЛАВЛАХ УТАС :96040470
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.