Иллэг хийлгэх ач тустай

 

 

Хаврын улиралд хүний бие организм бүхэлдээ ядардаг. Энэ үед организм дахь шингэнийг зогсонги байдлаас гаргахын тулд иллэг хийх зайлшгүй шаардлагатай. Таны нуруу хөшиж, заримдаа хөндүүрэлэн өвддөг бол эмчилгээний иллэг (массаж) хийлгээрэй. Ерөнхийдөө бүх биендээ иллэг хийлгэх нь булчин шөрмөсийг сулруулж, эрч хүчийг сайжруулан, өөртөө итгэлтэй эрүүл чийрэг болгодог. Мөн нойргүйдэл, айдас, стрессийг тайлахад иллэг хүчтэй арга хэрэгсэл болдог.

Гоо сайхны салонд орж, хүнээр иллэг хийлгэх нь үр дүнтэй хэдий ч өөрөө өөртөө иллэг хийж болно. Усанд орсны дараа өөрийнхөө арьсанд тохирсон тэжээлийн тосоор, тусгай зориулалтын иллэгний порлоноор өөртөө иллэг хийгээрэй. Өөхлөг ихтэй хэсэгтээ иллэгээ идэвхитэй хийх хэрэгтэй. Биеийнхээ хуурай арьстай хэсгээс иллэгээ эхлэх бөгөөд хүзүүнээсээ доошлуулах бэлхүүс хүртлээ хийхдээ, хоёр гараа мартуузай.

Мөн хөлийн ул, өвдөг шилбэндээ хийнэ.  Иллэг хийж байгаа үед арьс чинь улайж, халуу оргиж байвал иллэг үр дүнтэй болж байна гэсэн үг. Иллэгийг өдөр бүр хийж хэвшвэл арьсны өнгөн хэсгийн үхжсэн арьс гуужиж, эд эс шинээр сэргэх ач холбогдолтой.  Мөн арьсан дахь элдэв хорт бодисыг гадагшлуулдаг.

Хаврын хуурайшилт ихтэй энэ цаг үед та өөртөө анхаарал тавьж, өөртөө иллэг хийж байгаарай.

Хайртай дотны хүмүүстээ ч мөн адил иллэг хийж өгч болно шүү дээ.  

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.